Энэтхэг эмэгтэй оршуулгынхаа үеэр сэргэн босч иржээ

8329

Энэтхэгийн Карнатка мужийн Белгаум хотод доорх хачирхалтай явдал болжээ. Тус хотод ойрын үед цаг агаар ихэд дулаарч, онцгой халуун байснаас болж хөгшид гудамжинд унах үзэгдэл ховор бус гарч байгаа юм байна. Ийм нэг тохиолдлын эзэн 55 настай эмэгтэй Малати Чаугли болсон бөгөөд унасных нь дараа эмнэлэгт аваачсан ч ухаан ороогүй аж. Эмч нар сэргээх гэж оролдоод чадаагүй тул хэдэн цагийн дараа нас барсан гэж оношилсон байсан.

Хамаатан садангууд нь эмэгтэйн “цогцсыг” төрөлх тосгон руу нь авч явжээ. Улмаар оршуулахаар бэлтгэж байтал эмэгтэй ухаан орж, сэргэн босч ирсэн байна. Энэ явдал хүмүүсийг балмагдуулсан бөгөөд нэг хэсэг нь эмэгтэйг үхээгүй, комд орсон байсныг эмч нар буруу оношилсон, хуулийн байгууллагад хандах хэрэгтэй гэсэн байхад зарим нь үнэхээр нас барсан байсан ч гайхамшиг тохиож дахин амилсан гэцгээж байгаа аж.

Малати Чауглид тохиолдсон шиг явдал өнгөрсөн аравдугаар сард Энэтхэгийн Одиша мужид мөн гарч байжээ.

Х.Батсайхан

EAGLE.MN


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.