Хүүхдийг хэтэрхий дулаалж, цус гүйхгүй болтол баглах нь буруу

Улаанбаатар хотод амьсгалын эрхтний өвчлөл жилээс жилд нэмэгдэж, нийт өвчлөлийн 23-24 хувийг эзлэх болжээ. Түүнчлэн Томуугийн үндэсний төвийн тандалтын 12 нэгжийн хатгалгаатай өвчтөнөөс авсан вирусийн сорьцын мэдээгээр сүүлийн долоо хоногт таван төрлийн вирус илэрчээ. Үүний зэрэгцээ бага насны хүүхдийн томуу, томуу төст өвчлөл буурахгуй байгаа юм. Энэ өвчлөлийн талаар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн хулээн авах, яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч У. Цэвэгмидтэй ярилцлаа.

-Томуугийн өвчлөл сүүлийн үед ямар байгаа вэ?

-Томуугийн дэгдэлт харьцангуй гайгүй байгаа. Манай эмнэлэгийн амьсгалын эрхтний эмгэг судлалын 40 ортой тасагт 50 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.

-Өвчилсөн үед ямар шинх тэмдэг илэрдэг вэ?

-Вирус нь өөрөө хорт чанар ихтэй, амьсгалын эрхтнийг хурдан гэмтээдэг. Сэхээнд ирж байгаа хүүхдүүд 2-5 хоногийн өмнө гэнэт цочмог халуураад эхэлсэн гэдэг юм. Шинжлээд үзэхээр уушги нь аль хэдийнээ хэдэн сараар өвчилсөн юм шиг болсон байдаг. Томуугийн вирусийн нэлээн хэдэн төрөл илрээд байгаа. Тухайлбал, сарс гэдэг амьсгалын замын томуугийн халдвар хэдэн жилийн өмнө гарсан. Түүнийг үүсгэгч нь корона вирус юм. Энэ вирус нь маш цочмог эхлээд амьсгалын эрхтнийг хүнд хэлбэрт оруулж, амьсгалын дутагдалд хүргэдэг. Энэ вирус нь нянтай хавсраад ирэхээр нянгийн гаралтай хатгаа болдог. Ингэснээр уушгийг сүүлийн 10-аад жил өвдөж байсан юм уу гэмээр соривжуулдаг. Соривжил гэдэг нь цусны эргэлт байхгүй үхмэл орчинг бий болгохыг хэлдэг. Ингэснээр уушгины тэр хэсэг нь үйл ажиллагаагаа явуулж чадахгүй болж байна гэсэн үг. Мөн бокавирусийг илрүүлсэн. Энэ вирусийн халдварыг 2005 онд илрүүлсэн бөгөөд 9-11 сард 1-3 насны хүүхдэд элбэг тохиолддог болохыг тогтоосон. Хүүхэд өндөр халуурч, сульдах, дархлаа дарангуйлагдах шинжүүд тод илэрнэ. Бага насны хүүхдийн амьсгалын зам нь гаднаас орж байгаа агаарыг цэвэрлэх процесс муу байдаг. Гуурсан хоолой нь нарийн, амархан бөглөрдөг гэсэн онцлог шинжүүдтэй. Тиймээс амьсгалын замын халдварт өвчин тусахаар илүү амархан хүндэрдэг

-Ямар вирусээр өвдсөн болохыг хэрхэн мэддэг вэ?

-Хүндэрсэн, эмнэлэгт хэвтсэн ч хүнд гэдэг ангилалд тооцогдохоор хүүхдүүд ирдэг. Энэ нь энгийн томуугийн дэгдэлттэй холбоогүй. Үүсгэж байгаа вирусийнх нь онплог юм. Хүүхдүүдийг аав, ээж нь хоолой нь өвдсөн байх гэж оношилдог. Үздэг хийхээр хоолой нь үрэвссэн, амьсгалын замын халдварын шинж илэрсэн, суулгасан гээд бүхий л зүйл нь хүүхдэд зовиуртай байдаг. Үүнийг бокавирус үүсгэж байгаа юм. Энэ вирус нь гэдэсний халдвар хавсардаг, хоолой залгиурыг улайлгаж идээлүүлдэг онцлогтой. Гэтэл манай хүүхдэд олон өвчин хавсарчихлаа гэдэг. Үүсгэгч нь нэг л вирус байдаг. Вирусийн тухай мэдээлэлтэй байх нь маш их ач холбогдолтой. Яагаад гэвэл тэр хүүхдийг гэдэс өвдлөө гэхээр гэдэсний эмч, ханиахаар уушгины эмчид үзүүлэх биш. Бүх вирус онцлогтой учраас тухайн хүүхдэд ямар вирусийн халдвар байгааг манай эмч нар аль хэднийнээ мэдсэн байх ёстой. Тиймээс энэ мэдээллийг долоо хоног тутам Томуугийн үндэсний төвөөс авч эмч нарт мэдээллийг цаг тухайд нь хүргэдэг. Энэ долоо хоногт ямар вирус илэрснээс нь хамаараад бид хүүхдийг яаран өөр эмч рүү явуулахаас илуүтэй зохих эмчилгээг нь хийдэг.

-Томуугийн В вирус илэрсэн гэсэн үү?

-А хүрээний N1H1, гахай, шувууны томууг бид мэднэ. Одоо сонирхолтой нь В хүрээний вирусилрээдбайгаа. Ввирусийн илэрд нь ховор байдаг. Жилийн Бизнес Хүүхдээ 2-5 нас хүрэхээр нь цэцэрлэгийн багш, эмээ, өвөөд нь даатгадаг. Бага насны хүүхдийг өдөрт 5-6 удаа хооллох ёстой. Гэхдээ дандаа бантан өгөөд байх биш, илчлэгтэй хоол өгөх хэрэгтэй аль ч тохиолдож болдог хэрнээ төв мэдрэлийн системийг хордуулдаг, амьсгалын замд хатгаа болтол хүндрэх эрсдэлтэй. Энэ вирус он гараад эхний гурван долоо хоногт илэрсэн. Нэгээс гурав хүртэлх насны хүухдэд хүнд  хэлбэрээр тохиолдох бөгөөд ерөнхий хордлогын шинж тод илэрч, салстууд улайх болон менингоэнцефалитын шинжээр илэрсэн. Цагаан сараар энэ вирус ихэсч болзошгүй

-Өвчилсөн тохиолдолд ямар эмчилгээ үр дүнгэй байгаа вэ?

-Томуугийн халдвар гэдэг нь вирусийн халдвар юм. Ямар ч вирус байсан маш өндөр халуурч, хордлогод ордог. Бид вирусийн халдвар гэхээр хамар шархирч, нулимс гоожоод, бие арзайгаад байна гэдэг. Гэтэл энэ шинж тэмдэг бүх вирусийн үед илэрдэг. Хамгийн гол нь бусдаасаа ялгарах хэдхэн шинж тэмдэг нь хүндрэл үүсгэгч болдог. Тиймээс шинж тэмдгийнх нь дагуу хүндэрсэн хүүхдийг эрчимт эмчилгээний ‘гасагт хэвтүүлж эмчилдэг. Дунд зэргийнх байвал дүүргийн эмнэлэг рүү нь явуулдаг. Дүүрэг ч эмчлээд хүчрэхгүй хүнд хэлбэртэй бол Амьсгалын эрхтний эмгэг судлалын тасаг руу шилжүүлдэг. Эмчилгээг эмч хүн тухайн хүүхдийг үзэж, оношийг тогтоосны дараа хийнэ.

-Вирусийн эсрэг вакцин хэр үр дүнтэй бол?

-А хүрээний вирусийн эсрэг вакцин л хийсэн. Энэ нь В вирус дэгдэхээр ямар ч ач холбогдолгүй. Вакцин гэдэг бол хийж байгаа хүрээндээ л дархлаа үүсгэнэ үү гэхээс томуугийн бусад өвчлөлд ач холбогдолгүй. Биднийг хатгалгаанд хургэдэг пневмокок гэдэг нян байдаг. Внрусинн халдвараар өвчилж ханиад хүрээд, дархлаа сулрангуут пневмокок нян хүний биед орж хавсарсан хатгаа үүсгэдэг. Тиймээс энэ нянгийн эсрэг вакциныг оруулж ирэх хэрэгтэй байгаа. Ингэснээр олон хүүхдийг хатгалгаанаас сэргийлэх боломжтой.

-Хэдэн насныхан илүү өвчлөмтгий байна вэ?

-14 насны хүүхдийн өвчлөл дандаа өндөр байдаг. Дараа нь 0-18 сартай хүүхдүүд ордог.

-Нярай хүүхдийн өвчлөл юунаас болж их байдаг юм бол?

-Хүүхэд эхээсээ дархлаа эсэргүүцэх чадвар муутай төрж байна. Үүнээс болоод өвчлөх нь их. Хаана вирус их хэмжээтэй байгааг хэн ч мэдэхгүй. Ээж нь ч гэсэн ханиад хүрэх магадлал өндөртэй. Түүнчлэн нярай хүүхдэд тэр вирусийг цэвэрлэх процесс, хамгаалах тогтолцоо нь муу байдаг.

-Хүүхдээ ханиад хүрхээр ээж, аав нь дур мэдэн эм өгдөг. Үүнээс болоод эмчилгээ хийхэд ямар нэг бэрхшээл үүсдэг үү?

-Халуун буулгана, толгойд нь хүйтэн жин тавина гээд шинж тэмдгийн эмчилгээг заавал хийж таарна. Вирус, нянгийн халдвар гэдгийг эдэг эх нь ялгах боломжгүй. Яаран антибиотик хэрэглэх нь зөв арга биш. Зарим ээж, аав халуун буухгүй байна гээд парадетамол ойр ойрхон өгдөг нь буруу. Антибиотик бол бүр харш. Нянтай хавсарч хатгаа болсон тохиолдолд л антибиотик хэрэглэнэ үү гэхээс биш яаран хүчтэй эм хэрэглэж болохгүй. Антибиотик хэрэглээгүй хүүхдэд вирусийн эсрэг бэлдмэл уулгаж ханиадыг нь эдгэх боломжтой.

-Хүүхдийг томуугаас сэргийлэхийн тулд юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Дархлааг сайжруулах, зөв хооллох, хувцаслах нь хамгийн чухал. Хүүхэд даарах, эцэг эх, ах эгч нь халдвар тээж орж ирснээс ихэвчлэн ханиад хүрдэг. Гэтэл гэртээ асаргаа сайтай хүүхэд огт ханиад хүрэхгүй өвлийг давж чаддаг. Манай эцэг эхчүүд хүүхдээ бөмбийтөл сайхан дулаан хувцасласан бол даарахгүй гэсэн ойлголтой байдаг. Гэтэл зарим нь эсэргээрээ хүүхдээ хөдлөхгүй, бараг цус гүйхгүй болтол нь багласан байдаг. Тэр хүүхэд хөдлөх хэрэгтэй хөдөлж байж цус гүйнэ. Эцэг, эхчүүд “Хувцсыг нь хамаад өмсүүлсэн” гэдэг. Тайлаад үзэхээр хүүхдийнх нь халуун 34 хэм болтлоо багассан байдаг. Тэгээд “Ямар сонин юм бэ. Гадаа удаан яваагүй, дулаахан баймаар юм” хэмээдэг. Уг нь ингэж дулаан хувцаслахдаа гол нь биш. Дотуур нь нэг ноосон цамц өмсгөж, гадуур нь хүрэм өмсүүлэхэд болно шүү дээ. Мөн манай эцэг эхчүүд бага насны хүүхдийг маш цөөхөн хооллодог. Хоёр нас хүртэл нь гэртээ харж байхдаа хооллож чаддаг ч 2-5 нас хүрэхээр нь цэцэрлэгийн багш, эмээ, өвөөд нь даатгадаг. Бага насны хүүхдийг өдөрт 5-6 удаа хооллох ёстой. Гэхдээ дандаа бантан өгөөд байх биш, илчлэгтэй хоол өгөх хэрэгтэй.

-Танайд одоогоор хэчнээн хүүхэд хэвтэн эмчлүүлж байна вэ?

-Манайх 402 ортой. Өнөөдрийн байдлаар 448 хүүхэд хэвтэж байна. Монгол Улсын хэмжээнд ганцхан манай эмнэлэгт нярайн тасаг байдаг. Төрөлт маш их нэмэгдэж байна. Төрсөн нярай болгон шаралж, эмгэгтэй болж байна. Нярайн тасаг 40 ортой атал өнөөдрийн байдлаар 64 хүүхэд эмчлүүлж байна. 24 хүүхдийг коридортоо ор нэмж тавиад аргалж байгаа.

Б.Аззаяа


URL:

Сэтгэгдэл бичих