ОУВС: Монгол Улс гэрээгээ зөрчиж байна

8348

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар 231 мянган иргэний тэтгэврийн зээлийг тэглэх хуулийг баталсан.  Үүнтэй холбогдуулан ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан Ажлын хэсгийн ахлагч Жэфф Готлиб  “Монгол Улс ОУВС-тай байгуулсан гэрээгээ зөрчсөн. Тэтгэврийн зээлийг цуцлах энэ санал 2017 онд ОУВС-тай Засгийн газар тохиролцон хэрэгжүүлж эхэлсэн хөтөлбөртэй нийцэхгүй байна. Эрх баригчдын популист амлалт ДНБ-нд эзлэх өрийг 2 хувиар нэмж (одоо манай улсын нийт өр 22.6 их наяд төгрөг байна), инфляц, төгрөгийн ханшид дарамт учруулна” гэсэн мэдэгдэл гаргажээ.

2017 оноос манай улсын  ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдан, төсвийн сахилга батыг барих үүргийг хүлээж ирсэн билээ.

Эх сурвалж: reuters.com


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.