Амай Монгол бүсгүйтэй гэрлэнэ

Монгол бадарчин Амайг залуус андахгүй. Зарим улсын иргэд ч зүс таних болоо биз. Тэрбээр олон орноор аялахдаа жаргаж, зовсон түүхээсээ элэг нэгтнүүддээ хуваалцахын тулд дахин ном бичих гээд тун завгүй яваа юм билээ. Есөн ботийнхоо гурвыг нь хэвлүүлээд байгаа гэсэн. Амайгийн бас нэг анхаарал хандуулаад байгаа зүйл бол гэр бүлтэй болох аж. Саяхан нэг телевизэд дэлгэрэнгүй ярилцлага өгөхдөө тэрбээр олон ч бүсгүйн харцыг татах шиг болсон. Олон жил гадаад орнуудаар аялсан тэрбээр ирээдүйн  хань болох бүсгүйгээ Монголоос л сонгоно хэмээсэн. Монгол бадарчин сайнтай, муутай хорвоогийн аль сайхныг эх орноосос л мэдэрсэн бололтой.

У. Бодол


URL:

Сэтгэгдэл бичих