Абхазын Ерөнхийлөгч огцорчээ

5e1be2f66d159Абхазын Ерөнхийлөгч Рауль Хажимба бүрэн эрхийнхээ хугацааг дуусгавар болгох шийдвэр гаргажээ. Холбогдох мэдэгдлийг тус улсын Ерөнхий сайд асан Сергей Шамба төрийн тэргүүний зуны ордны өмнө цугласан олонд уншиж сонсгосон байна.

“Улс орны тогтвортой байдлыг хангах үүднээс би Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ дуусгавар болгож буйг та бүхэнд мэдэгдэж байна” гэж Хажимба мэдэгдэлдээ дурджээ.

Хажимба 2014 оноос хойш Абхазыг тэргүүлсэн бөгөөд 2019 оны есдүгээр сард улиран сонгогдсон байна. Одоо төрийн тэргүүний үүргийг тус улсын Ерөнхий сайд гүйцэтгэх төлөвтэй байгаа бөгөөд энэ асуудал хэлэлцээ хийсний дараа эцэслэн шийдэгдэх аж.

Ням гарагт сөрөг хүчнийг дэмжигч хэдэн зуун хүн ерөнхийлөгчийн зуны ордны өмнө цугласан байна. Цугласан олон Хажимбагийн огцрох мэдэгдлийг сонсоод шүгэлдэн, алга ташиж, агаарт хий бууджээ.


URL:

Сэтгэгдэл бичих