Х.Угтахбаяр 937.5 кг өргөж Монголын рекордыг дахин шинэчиллээ

8390

БНХАУ-ын Бээжин хотод энэ сарын 11, 12-ны өдрүүдэд Бүх Хятадын пауэрлифтингийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Муж, мужийн аваргууд өрсөлддөг энэхүү нэр хүндтэй тэмцээнд Монгол Улсаас Сэлэнгэ аймгийн Сайхан сумын тамирчин, дэлхийн хошой аварга, ОУХМ Х.Угтахбаяр оролцож, хоёрдугаар байранд шалгарлаа.

Тэрээр фитнессийн тоног төхөөрөмж үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч БНХАУ-ын Power warrior компанийн нэр дээр өрсөлдсөнөөрөө Монголын анхны пауэрлифтингийн легионер тамирчин болж байна. Тэрээр хүчний гурван төрлийн нийлбэр дүнгээр өөрийн эзэмшдэг Монгол Улсын рекорд болох 922.5 кг-ийг шинэчилж, 937.5 кг өргөжээ. Тэрээр 400 кг-д суусан үзүүлэлтээрээ мөн улсын рекорд тогтоож байна.

Пауэрлифтингийн хэрэглэлгүй төрлийн Бүх Хятадын аварга шалгаруулах тэмцээн буюу Beast powerlifting compotition -85 кг, +85 кг, +110 кг-ийн гурван жинд аваргуудаа шалгаруулсан бөгөөд Х.Угтахбаяр +110 кг-ын ангилалд өрсөлджээ. Тэрээр багийн нөхдийн хамт удахгүй эх орондоо ирэх юм.

http://time.mn/


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.