БНХАУ-д тархаад буй уушгины хатгаа үүсгэгч вирусээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

15788018325e1a9aa8b251aМанай урд хөрш БНХАУ-д учир битүүлэг вирусээр уушгины хатгалгаа өвчин үүсч буйг сэрэмжлүүлээд байсан юм. Тэгвэл уг вирусыг шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн болохыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өнгөрч буй долоо хоногт илрүүлсэн билээ. Уг өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх зөвлөмжийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гаргажээ. Үүнд:

1. Халдварын сэргийлэлт, хяналтын арга хэмжээ болон эмнэлзүйн гарын авлагыг нягтлах;

2. Лабораторийн био аюулгүй ажиллагаа болон халдварын сэргийлэлт, хяналтын нөхцөл байдлыг хянаж, бэлэн байдлыг хангах;

3.Сорьц тээвэрлэх, хадгалах, аюулгүй ажиллагааны журам зааврыг нягтлах;

4.Сорьцыг орон нутаг, үндэсний түвшин, олон улсын лавлагаа лабораторид хүргүүлэх, шинжлэх нөхцлийг хангах;

5. Сорьц цуглуулах, тээвэрлэх, шинжлэх үеийн халдварын хяналт, сэргийлэлтийн төлөвлөгөө, журмыг гаргасан байх;

6. Олон улсын эрүүл мэндийн дүрэм (2005)-ийн дагуу хилийн нэвтрэн орох цэгт өвчтэй хүнийг илрүүлэх, тусгаарлах, тээвэрлэх, оношлох, эмчлэх арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлэх, бэлэн байдлыг хангах зэрэг болно.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.