Б.Пүрэвдорж: МАН хангалттай хулгай хийчихсэн

712-1578964956712-154474525658aff564485649.37661110УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Сонгуулийн хуулийн дагуу ирэх хоёрдугаар сарын 1-н гэхэд мандатын тоог хуваарилах ёстой.  Одоогоор зарим аймаг хоёр мандаттай болж, дүүргүүдээс хасах тухай яригдаж байгаа.  Та энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?
-МАН-ынхан нийс­лэ­лийн сонгогчдоос дандаа айж ирсэн. Ингэхдээ сон­голт хийх эрхэнд нь хал­даж, нийслэлийн тойргийн мандатаас хасч, орон нутаг руу шилжүүлж ялалт авахыг хичээдэг.  Энэ бол нэг төрлийн хул­гай юм. Харин  АН энэ асуудалд зарчимтай хандаж, нийслэлд квотыг нэмсээр ирсэн.  Яагаад гэхээр Улаанбаатарт Мон­гол Улсын хүн амын тэн хагас нь оршин сууж байна. Тэгэхээр иргэдийн төлөөлөл эндээс арай олноор сонгогдох ёстой юм. Харин МАН хулгайн аргаа 2020 оны сонгуулиар дахиад л хэрэглэх гэж байна.  Нийслэлд 28 квот байсныг буцаагаад 24 болгох тухай яригдаж байна. Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдээс нэг квот хасна.  Дундговь, Сүхбаатар, Говь-Алтай, Бул­ган гэсэн аймгийг хоёр квоттой болгож байна. Уг нь нийслэлийн сонгогчдын эрхэнд ингэж халдах болохгүй л дээ.  Нийслэлд тойрог алдаж болзошгүй гэсэн намынхаа эрх ашгийг л бодож ингэж шийдэж байна.
-Нийслэлд МАН-ын нэр хүнд муу байгааг та юу гэж тайлбарлах вэ?
-Сонгууль болгоноор л ийм дүр зураг ажиглагддаг.  Энэ жил нэр хүнд нь бүр ч уналаа.  Яагаад гэхээр 2020 төсөв дээр Улаанбаатарт хийгдэх бүтээн байгуулалт,  хөрөнгө оруулалтыг маш их танаж баталлаа.  Энэ нь цаашид МАН нийслэлийн сонгогчдод найдалтгүй гэдгээ улам тод харуулсан. Мөн тэд сонгуулийн ман­датыг батлахдаа газар нутгийн хэмжээг харгалзах нь зүйтэй гэдэг асуудлыг ярьдаг.  Гэтэл УИХ-ын гишүүн хүн тухайн газар орноос биш сонгогч, иргэдээс санал авч орж ирдэг шүү дээ.  Улмаар хэдэн сонгогч байна тэдний эрх ашгийн үүднээс ажилладаг. Тэгэ­хээр мандат хуваарилах асуудал дээр газар нутгийн хэмжээнээс илүүтэй иргэ­дийн тоог харгалзах нь зүйтэй.
– МАН-ын дарга У.Хүрэл­сүх нэр дэвшигч­дээс хандив авахгүй гэд­гээ мэдэгдлээ. Харин АН 100 сая төгрөгийн дэнчин авч байгаа. Эрх баригч намын мэдэгдлийг та юу гэж дүгнэсэн бэ?
-Эрх баригч нам өн­гөр­сөн дөрвөн жилийн хугацаанд ЖДҮ, тендер, концесс гээд улсаас хул­гайлж болох бүх зүй­лийг хулгайлсан. Тэд 2016 оны сонгуулиа 60 тэрбумын схемээр зохион байгуулсан.  Тэр нь бүтэл­гүйт­сэн.  Харин одоо Улсын төсвийн хөрөнгийг хул­гай­лах замаар буюу ту­хайн тойрогт хийх ажил нэрээр том дүнтэй төсөв тавиад сонгогчдын саналыг хулгайлах гэж оролдож байна.  Гэхдээ энэ намд нь төсвөөс гадуур тодорхой хэмжээний сан­хүүжилт хэрэгтэй гэдэг нь ойлгомжтой.   Харин  энэ санхүүжилтээ ширээн доогуур, томоохон олигар­хиудаас авахаар тохирсон гэдэг нь илт байна. Сон­гуулийн дараа нам нь олонхи болвол тухайн олигар­хиуд нь концесс, тендер авдгаараа л авцгаах юм байна.
Төрийн хулгай үргэлжилдгээрээ үргэлжилнэ гэж ойлгох хэрэгтэй. Манай нам 100 сая төгрөгийн дэнчин ав­сан.  Энэ мөнгөний ихэнх нь орон нутгийн намын хороод руу зарцуулагдана.  Тухайн тойргийн ухуулагч, мене­жерийн цалин гээд на­мын гишүүдийн үйл ажиллагааны зардалд зар­цуу­лагдах юм.
-Мөн МАН нэр дэв­шигч­дээ ард түмний рей­тингээр тодруулна гэсэн. Үүнийг хэрэгт холбогдсон бол нэр дэв­ших боломжгүй гэж ойл­госон. Та юу гэж харж байна вэ?
-Ерөнхий сайд У.Хүрэл­сүхийн үндсэн зан одоо л илэрч байна. Өнгөрсөн хуга­цаанд  тэр  ЖДҮ-чдийг өөрийнхөө төлөө хангалттай ашигласан. Ин­гэх­­дээ тэдэнд та бүхнийг дахин дэвшүүлнэ гэсэн амлалтыг өгч байсан.  Ингэж өөрийнхөө Засгийн газ­рыг хамгаалж, өөр бусад булхайг ч хийлгэсэн.  Харин  одоо Засгийн газрыг унагах тухай асуудал цаг ху­гацааны хувьд боломжгүй.
Энэ үедээ тэднээсээ бууруулж байх шиг байна.  Сонгогчдын дунд өндөр рейтэнгтэйг нь  нэр дэвшүүлнэ гэж байна.  Хэрэв энэ санал асуулгаар болвол ЖДҮ-чдээс нэг ч хүн нэр дэвшихгүй.  Тэгэхээр одоо  ЖДҮ-чид МАН-ын даргад хэрэггүй болжээ.
-Хуульч Б.Гүнбилэг таны мэдэгдэл, мэдээ­лэл дээр үндэслэн  Ц.Ням­дорж сайдын асуудлаар ҮАБЗ-д хандсан байсан.  Та энэ тал дээр ямар мэдээлэлтэй байна вэ?
-Би Б.Гүнбилэгийг та­них­гүй. Гэхдээ хуульч хүний хувьд Ц.Нямдорж сайдын асуудлаар баримт материал цуглуулж, ҮАБЗ-д хандсан гэж ойл­госон. Өнгөрсөн хуга­цаанд миний УИХ бо­лон байнгын хорооны хурал­даан, хэвлэлд өгч байсан байр суурийг маань хэд хэдэн үндэслэлээр гол ба­римт болгож өгсөн байна лээ.  Миний ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн та­лаар хэлсэн бүх зүйл ба­римт нотолгоотой гэдгийг дахин хэлмээр байна.  Хуульч хүний хувьд энэ баримтуудыг ч дахин няг­талж дээд байгууллагад хандсан байх.
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL:

Tags:

Нэр: LeonardHom Огноо: 19 January 2020

Great looking internet site. Think you did a bunch of your very own html coding.

http://de.t-booster2020.com/

Нэр: WayneSinna Огноо: 28 January 2020

Outrageously distinctive pleasant plot. Tremendous info available on couple of gos to. http://it.t-booster.org/rimedi-per-testosterone-basso/

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.