Ирэх сард болох Оскарын наадмын тухай таван баримт

f0391ac84255aa7c4b2ae566bfea0bb9fc7b9eabХолливудын нэр хүндтэй наадам болох кино урлагийн шилдгүүдийг тодруулах 92 дахь удаагийн Академи авардс буюу Оскарын шагнал гардуулах ёслол хоёрдугаар сарын 9-нд болох юм. Наадмын богино жагсаалтад нэр дэвшигчдийн нэрсийг хараахан зарлаагүй байна. Ирэх сард болох наадмын тухай таван баримтыг хүргэе.

Ирэх сард болох Оскарын наадмын тухай таван баримт

1.Эмэгтэй найруулагч

Өнгөрсөн жилийн Оскарын наадамд “Lady bird” бүтээлээрээ “Шилдэг найруулагч” номинацид нэр дэвшэж байсан найруулагч Грета Гервинг энэ жил “Little woman” киногоороо мөн нэр дэвшиж байгаа юм. 2010 оноос хойш болсон Оскарын наадамд ердөө таван эмэгтэй найруулагч л тус төрөлд нэр дэвшиж байжээ. Харин энэ жилийн тухайд гурван эмэгтэй найруулагч нэр дэвшсэн нь өссөн үзүүлэлт боллоо. Шилдэг найруулагч төрөлд The Irisman бүтээлээр Мартин Скорсэс, Once Upon A Time In Hollywood бүтээлээр Квэнтин Тарантино, 1917 бүтээлээр Сам Мендес, Parasite бүтээлээр Бон Жүн-О, Joker бүтээлээр Тод Филлипс нар ялагч болох өндөр магадлалтай байна.

Ирэх сард болох Оскарын наадмын тухай таван баримт

2. Их Британийн эрдэнэ

Өнгөрсөн жил Их Британийн жүжигчин Оливия Колман “The Favourite” бүтээлээр Оскарын шилдэг эмэгтэй гол дүрийн шагнал хүртсэнтэй маргах хүн бараг л байгаагүй. Харин энэ жилийн тухайд Элтон Жоны амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн “The Rocketman” бүтээлээс дахин Британи од төрөх болов уу. Учир Их Британийн жүжигчин Тарон Эгертон Элтон Жоны дүрийг бүтээсэн юм.

Ирэх сард болох Оскарын наадмын тухай таван баримт

3.Скарлет Йоханссоны сойсон хос морь

Холливудын үзэсгэлэнт, чадварлаг, жүжигчдийн нэг Скарлет Йоханссон энэ удаагийн Оскарын наадамд Marriage Story бүтээлээр шилдэг эмэгтэй дүр, Jojo Rabbit бүтээлээр шилдэг эмэгтэй туслах дүрийн шагналд тус тус нэр дэвшээд байгаа. Түүний хувьд өнгөрсөн жил уран бүтээлийн амжилт дүүрэн байсан. Харин одоо Оскарт хэрхэн гялалзахыг нь харах л үлдлээ.

Ирэх сард болох Оскарын наадмын тухай таван баримт

4.Оскартай Поп

The Two Popes киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Антони Хопкинс Оскарын наадамд дөрвөн удаа нэр дэвшиж байснаас 1998 онд “Хурга майлахаа болино” киногоороо Оскар хүртэж байсан юм. Энэ удаад Нетфликс мөн л олон киногоо нэр дэвшүүлснээс The Two Popes ихээхэн хүлээлт үүсгээд байна.

Ирэх сард болох Оскарын наадмын тухай таван баримт

5.Женнифер Лопез үлдэж чадах уу?

Өдгөө 50 насыг зооглоод буй дуучин Женнифер Лопез жүжигчний карьераа 2000 оноос эхэлсэн байдаг. Тэгвэл энэ удаа эмэгтэйчүүдийн бүтээсэн түүх болох Hustlers-ийн гол дүр Женнифер Лопез Оскарт тунаж үлдэх үү. Оскарын нэрс удахгүй тодрохыг хүлээх л үлдлээ.

Eagle.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.