“Монгол кино нэгтгэл” ТӨҮГ-ын хашаанаас цогцос олджээ

olloo_mn_1548638399_zqchcНийслэлийн Баянзүрх дүүргийн V хороо, “Монгол кино нэгтгэл” Төрийн өмчит үйлдвэрийн газрын хашаанд дулааны шугам сүлжээний худаг дотроос өчигдөр /2019.01.12/ эрэгтэй хүний цогцос олдсон байна.

Энэ тухай Нийслэлийн онцгой байдлын газарт цагдаагийн байгууллагаас дуудлага өгч, “Цогцсыг гаргаж өгнө үү” гэсэн хүсэлт тавьжээ.

Энэ дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид тухайн газар очиж, нэр, нас, хаяг нь тодорхойгүй эрэгтэй хүний цогцсыг гаргаж, Нийслэлийн Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын хэлтсийн ахлах мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.

Нийгмийн толь


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.