ЦЕГ: Энгэрт нь байсан гар утас дэлбэрч, гэмтжээ

23_20200114150753Дорноговь аймгийн Айраг суманд гар утас дэлбэрснээс болж 45 настай иргэн гэмтсэн хэрэг гарчээ. Гар утсаа энгэрийн халаасандаа хийсэн байсан нь дэлбэрч, цээж хэсэг, зүүн гартаа гэмтэл авсан аж. Одоогоор хэргийн шалтгаан нөхцөлийг тогтоохоор цагдаагийн байгууллага ажиллаж байгаа юм.

Түүнчлэн ард иргэдийн хэрэглэж буй цахилгаан бараа, техник хэрэгслийнхээ бүрэн бүтэн, аюулгүй байдалд анхаарч, болзошгүй аюулаас сэргийлэхийг цагдаагийн газраас анхааруулж байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.