Онгоц сөнөөсөн хэрэгт сэжиглэгдсэн хүмүүсийг баривчилжээ

1_bТегеранд онгоц осолдсонтой холбоотой хэрэгт сэжиглэн эхний хүмүүсийг баривчилсан байна. Ройтерс агентлагийн мэдээлснээр хэд хэдэн хүн баривчлагдсан бөгөөд одоогоор тэдний нэр, албан тушаалын талаарх мэдээлэл гараагүй аж.

Эргэн сануулахад, нэгдүгээр сарын найманд Украины зорчигч тээврийн онгоц Тегераны нисэх буудлаас хөөрөөд удалгүй сүйрсэн юм. Ослын улмаас хөлөгт байсан 176 хүн бүгд амиа алдсан бөгөөд онгоцыг Ираны агаараас эсэргүүцэн хамгаалах хүчин андуурч пуужингаар буудсан гэдгээ хүлээн зөвшөөрч уучлалт гуйж байв.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.