БНХАУ валютын манипуляц хийгч орон байгаагүй

5e1e759228217БНХАУ валютын манипуляц хийгч орон байгаагүй гэж тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан мягмар гарагт мэдэгджээ.

Даваа гарагт АНУ валютын манипуляц хийгч орнуудын жагсаалтаас БНХАУ-ыг хассан талаарх сэтгүүлчдийн асуултад Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч ийнхүү хариулсан байна.

“Манай улс валютын манипуляц хийгч орон байгаагүй бөгөөд АНУ-ын сүүлд гаргасан дүгнэлт баримт нотолгоонууд болон олон улсын хамтын нийгэмлэгийн зөвшилцөлд нийцэж байна” гэж Гэн Шуан мэдээлжээ.

“Хятад улс бол хариуцлагатай орон. Бид худалдааны зөрчлийг шийдвэрлэхийн тулд валютийн манипуляц хийх /ханшийг зохиомлоор өсгөх эсвэл бууруулах/ аргыг ашиглаж байгаагүй, цаашид ч огт ашиглахгүй” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.

Ташрамд дурдахад, АНУ-ын Сангийн яам 2019 оны наймдугаар сард БНХАУ-ыг валютын манипуляц хийгч орнуудын тоонд оруулсан бөгөөд “валютын ил тод бодлого явуулахыг” Бээжингээс шаарджээ.


URL:

Сэтгэгдэл бичих