“NASA” Ангараг руу илгээх төхөөрөмжийнхөө нэрийг танилцуулна

5e1e9cdd1a20aАНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төвийн /NASA/ мэргэжилтнүүд энэ онд Ангараг гараг руу илгээх тандалтын төхөөрөмжийнхөө нэрийг ирэх гуравдугаар сард олон нийтэд танилцуулна.

“NASA” Ангараг руу 2020 онд илгээх төхөөрөмжид нэр өгөх эсээ бичлэгийн тэмцээнийг АНУ-ын сургуулийн өмнөх, бага, дунд, ахлах сургуулийн бүх сурагчдын дунд зохион байгуулсан бөгөөд үүнд 28 мянга гаруй бүтээл иржээ. Тэмцээний сүүлийн шатанд 155 эсээ шигшигдэн үлдсэн бөгөөд уг нэрсээр нэгдүгээр сард цахим санал хураалт явуулж, гуравдугаар сард тодруулах ажээ.

Эсээ бичлэгийн тэмцээний ялагч 2020 оны долдугаар сард тандалтын төхөөрөмжийг Флорида муж улсын Канавералын хошуун дахь сансрын хөлгийн буудлаас хөөргөх арга хэмжээнд оролцох эрхтэй болно. Одоогоор хараахан нэр аваагүй байгаа уг төхөөрөмжийг “NASA”-гийн мэргэжилтнүүд Ангараг гарагийн уур амьсгал, геологийг судалж, сорьц цуглуулан дэлхий рүү авчруулахаар бүтээжээ.


URL:

Сэтгэгдэл бичих