Хулгай хийдэг бүлэг этгээдүүдийн дунд 13 настай хүүхэд байжээ

0e8e5a57534bfc98a5cc4e83af410469_x3Нийслэлийн Цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид өчигдөр буюу 2020/01/14-ний өдөр орон байрны хулгай хийдэг бүлэг этгээдийг илрүүлжээ.

Тэдний дунд 13 настай хүүхэд гэмт хэрэгт оролцсон нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон байна.

Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэлийн төлөөлөгч, цагдаагийн ахмад М.Мөнхшүр хэлэхдээ

hybtf Хулгай хийдэг бүлэг этгээдүүдийн дунд 13 настай хүүхэд байжээ

“13 настай “М” гэгч бусадтай хамтран 2019 оноос эхлэн хулгайн гэмт хэрэг хийдэг байснаа мэдүүлсэн. Түүний 60 удаагийн үйлдэл нь урьдчилсан байдлаар тогтоогдсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Сурагчдын амралт үргэлжилж буй энэ хугацаанд эцэг, эхчүүд хүүхдэдээ тавих анхаарал, хяналтаа сайжруулах хэрэгтэй. 13 настай М гэгч хүү хичээлээ тарсан үедээ, эсвэл хичээлээ таслаад хулгай хийдэг гэж мэдүүлсэн” гэлээ.

Тэд орон байрнаас хулгайлсан эд зүйлс нь ихэвчлэн бэлэн мөнгө, үнэт эдлэл, зурагт зэрэг бөгөөд тэдгээрийгээ барьцаалан зээлдүүлэх төв, зах, худалдааны төвөөр худалдаалсан гэдгээ М хүү хэлсэн байна.


URL:

Нэр: LeonardHom Огноо: 20 January 2020

Very good Site, Continue the useful job. With thanks.

http://t-booster2020.com/

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.