Хөгжмийн зохиолч Б.Чинбатын эмчилгээний зардалд 10 сая төгрөгийн дэмжлэг олгохоор болжээ

8451

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар БНСУ-д элэг шилжүүлэн суулгуулсан хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбатын эмчилгээний зардалд зориулж, 10 сая төгрөгийн дэмжлэг олгохоор болжээ

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл тушаал гаргаж, 5 сая төгрөг олгохоор болсон байна. Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбатын эмчилгээнд нийт 140 сая төгрөг шаардлагатай бөгөөд санхүүгийн бэрхшээлээс үүдэн эмчилгээ зогсох эрсдэлтэй байгаа билээ.

Өнгөрсөн Мягмар гариг (2020.01.14)-т ӨМӨЗО-ы хөгжмийн зохиолч Ашид болон “Хөх хээр” хамтлагийн дуучин Үндэс нутагтаа хандивын аян өрнүүлж, 45 сая гаруй төгрөг цуглуулснаа хүлээлгэн өгсөн юм. Мөн ирэх сарын 1-нд “Niciton & Friends”, 2-нд сонгодог, үндэсний, драмын урлагийн уран бүтээлчид “Аравт” хандивын тоглолт зохион байгуулахаар төлөвлөөд байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.