Мэлхийн үүдэл эсээс дэлхийн анхны био робот бүтээжээ

712-15790720375e1eb78e931b7АНУ-ын эрдэмтэд дэлхийд анх удаа амьд эд эсээр бяцхан роботууд бүтээжээ. Энэ тухай “Daily Telegraph” сонин шинжлэх ухааны “Proceedings of the National Academy of Sciences” сэтгүүлд гарсан эрдэмтдийн бүтээлийн талаарх нийтлэлээс иш татан мэдээлсэн байна.

“Энэ бол уламжлалт робот биш бөгөөд амьтны мэдэгдээгүй төрөл зүйл юм. Энэ бол программчилсан амьд организмын шинэ төрөл зүйл юм” гэж роботуудыг бүтээсэн эрлэмтдийн нэг болох Вермонтын их сургуулийн профессор Жошуа Бонгард тайлбарлажээ.
Роботуудыг “Xenopus laevis” төрөлд хамаардаг гөлгөр, урт хумст мэлхийн үр хөврөлийн эд эсээр бүтээсэн байна. Тиймээс эрдэмтэд тэднийг “xenobots” гэж нэрлэжээ. “Хenobot” бүрийг 500-1000 эд эсээр бүтээсэн бөгөөд 1 мм орчим хэмжээтэй байна. Эрдэмтэд энэхүү роботуудыг хүний биеийн өвчтэй хэсэгт судсаар эм “хүргэхэд” ашиглаж болно гэж найдаж байгаа аж.
“Хenobot”-уудын “зургийг” Вермонтын их сургуулийн “Deep Green” суперкомпьютероор гаргажээ. Алгоритмуудыг нь тооцоолохдоо хамгийн амжилттай схемүүдийг сонгосон бөгөөд үүний дагуу эрдэмтэд маш жижигхэн хямсаа, цахилгаан мэс заслын хутга ашиглан роботуудыг гараар угсарчээ. Харин мэлхийн арьсны үүдэл эс нь “хenobot”-уудын их бие болж өгсөн бол зүрхнийх нь эсийн тусламжтайгаар хөдлөх чадварыг олж авжээ.
Устай орчинд уг роботууд зөвхөн өөрийн нөөц бололцооноосоо “хооллон” хэдэн долоо хоногийн турш хөдөлж чадах гэнэ. Гэмтсэн тохиолдолд “хenobot”-ууд нь ажлаа зогсоодог бөгөөд бусад роботоос ялгаатай нь бүрэн задардаг байна.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL:

Нэр: LeonardHom Огноо: 20 January 2020

Amazing this is a important online site.

http://brianjacobson.com/

Нэр: HerbertOpell Огноо: 24 January 2020

Wow because this is excellent job! Congrats and keep it up. http://depresszio.eu/nutrigo-lab-mass/

Нэр: HerbertOpell Огноо: 24 January 2020

Thanks meant for supplying these kinds of superb subject material.
http://depresszio.eu/nutrigo-lab-mass/

Нэр: WayneSinna Огноо: 27 January 2020

Thanks extremely adept. Choice appropriation locate with my buddies. erofertil compresse

Нэр: WayneSinna Огноо: 27 January 2020

I venerate this site – its so usefull and helpfull. http://es.t-booster2020.com/testosterona-libre-alta-en-mujeres/

Нэр: WayneSinna Огноо: 27 January 2020

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.