Малын хулгайн ялын бодлого чангарлаа

5e1ecc1c3e6b8УИХ эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт орууллаа. Энэ өөрчлөлтийн амин сүнс нь малын хулгайтай тэмцэхэд чиглэлээ. Энэ өөрчлөлт орхоос өмнө малын хулгайтай тэмцэж байгаагүй гэсэн үг биш. Малын хулгайтай монголын цагдаа цаг үргэлж тэмцэж ирсэн. Гэхдээ 2015, 2017 онд эрүүгийн хуулийг шинэчлэн баталжээ. Энэ хуулийг 2017 оны долдугаар сарын 1-ээс мөрдөж эхэлсэн юм. Эрүүгийн хуулийн бусдын эд хөрөнгө (мал) -ийг хүч хэрэглэхгүйгээр, нууц (цөөн тооны мал хулгайлсан)-аар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх,  эсхүл 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол  учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй гэж хуульчилжээ. Хуулийн энэ заалт 24 бог, найман бодоос доош тооны мал хулгайлсан “хулгайчид” хамаарна. Бусдын эд хөрөнгө (мал)-ийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон  бол 2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Энэ бол малын хулгайг хүндрүүлэх нэг нөхцөл.

Эрүүгийн хуулийн энэ заалт их орлого олж бага ялтай, бүр ялгүй үлдэх хуулийн боломжийг малын хулгайч нар олгожээ. Тэд цөөн тооны мал (бог 24-өөс, бод 8-аас доош)  хулгайлах болсон аж. Малын тоог хуульд тодорхой зааж өгсөн нь эдийн засгийн талыг нь тооцож үзээгүй орисон сул талтай болжээ. Эрүүгийн хууль (2017-7-1) мөрдөж эхэлснээс хойш авч үзэхэд, малын хулгайч нарын малчдад учруулсан хохирол тогтмол өссөн юм байна.  Ийм учраас нэр бүхий гишүү (24)-д эрүүгийн хуулийн дээрх заалтуудыг өөрчлөх ( хүндрүүлэх) төсөл бололвсруулан УИХ (2019-10-4)  -д өргөн барьсан юм. Чуулганы нэгдсэн хуралдаан (2020-01-10)- аар уг хуулийг эцэслэн баталлаа.

 Хуулийг хэлэлцэн батлах явцаас харвал малын хулгайчид ногдуулах хөнгөн (албадан ажил хийлгэх) ялыг хаслаа. Мөн 24 бог гэснийг найм бог, найман бод гэснийг хоёр бод болгон өөрчиллөө. Одоо найман бог, хоёр бод хулгайлсан этгээдийг зургаан сар зорчих эрх (2020-1-1 мөрдсөн)-ийг хязгаарлахаас эхлээд 5 жил хүртэл хорих ял ногдуулна. Түүнээс  дээш тооны мал хулгайлбал хүндрүүлэх нөхцөлөөр 2-8 жил хүртэл хорих ялтай. Эрүүгийн хууль  ( малын хулгайтай тэмцэх)-ийн ийм төслийг гишүүдийн олонх нь дэмжин хууль болгон баталлаа. Энэ бол малын хулгайн зөөлөн ялын бодлогоос УИХ татгалзаж байгааг харууллаа.

Ер нь мал хулгайлсан бол тоо харгалзахгүйгээр хорих ял эдлүүлэхээр шинэ хуульд заажээ. Зохион байгуулалттай бүлэглэн болон давтан үйлдвэл 5-12 жилийн хорих ял ногдуулах юм байна. Мал хулгайлах гэмт хэрэгт ашигласан техник, тоног төхөөрөмжийг улсын орлого болгон хурааж авна. Мөн хулгайд малаа алдсан малчин хуучин эрүүгийн хуулиар эдийн засгийн хохирол буюу хулгайд алдсан малаа  мэргэшсэн аж ахуйн нэгж (үнэлгээний компани)-ээр үнэлүүлж байсан аж. Тэгвэл шинэ хуулиар малчин өөрөө малаа үнэлэх болно. Малын хулгайн улмаас 2018 онд нийгэмд 5,9 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэж зарим эдийн засагч, судлаачид гаргасан байна.

 Төв аймгийн Эрдэнэсант сумын нутагт айлын 44 үхрийг хоёр этгээд хөөж эзэнгүй хашаанд хашжээ. Хашаатай үхрээс долоон том гуна (4 дээш настай эр үхэр)-ыг машинтай этгээдүүд очиж төхөөрөөд баас (гүзээтэй)-ыг орхиод, махыг нь ачиж явсан талаар хоёр оны зааг дээр МҮОНТ мэдээлсэн (эрүүгийн хуулийн өөрчлөлт хэлэлцэж байхад) юм. Энэ үйлдлийг гүйцэтгсэн этгээд ( хулгайч)-үүд найман үхэр төхөөрсөн бол эрүүгийн хуулийн хуучин зохицуулалтаар малын хулгайн хүнд хэлбэрт багтах байв. Гэтэл тэд 7 бод (үхэр) төхөөрсөн учир гэмт үйлдлийг хөнгөлөх  боломжтой болно. Тэдний үйлдлийг ёс суртахууны доройтолд тооцож болно. Гэхдээ тэдийг нэг дор найман бод төхөөрөхгүй байгаагаас нь харвал малын хулгайч нар хууль, эрх зүйн мэдлэгтэйг харууллаа. УИХ-ын баталсан эрүүгийн хуулийн нэмэлтээр тэдний энэ гэмт үйлдлийг хүндрүүлэх боломжтой.

Эрүүгийн хуулиар одоо  малын хулгайн  хөнгөн нөхцөл гэж байна. Гэхдээ хорих ялаас чөлөөлөгдөхгүй. Малчин та бусдын малыг тууж дээрх шиг хулгайч нарын гарт хүргэж өгвөл малын хулгайн зохион байгуулалттай гэмт хэргийн оролцогч болон хувирна. Ийм гэмт хэргийн оролцогч хорих ялаас гадуур үлдэх боломж шинэчилсэн хуулиар байхгүй болсон.  Малын хулгайн ялын бодлого чангарлаа. Монгол улс 285 мянган малчин өрхтэй. Улсын хэмжээнд 2019 онд 70 сая 949 мянга 900 толгой мал тоолууллаа.


URL:

Нэр: LeonardHom Огноо: 19 January 2020

Love the website– really user pleasant and whole lots to see!

http://it.testosteron.space/

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.