Багануурын нүүрсний уурхай найм хоногийн нөөцтэй

Багануурын нүүрсний уурхай 7-8 хоногийн нөөцтэй байгаа гэнэ.

Гадаа -40 хэмийн хүйтэнд нүүрсний уурхайд олборлолт хийх хориотой ч Багануурын нүүрсний уурхай үйл ажиллагаагаа зогсоовол цахилгаан станцуудын хэвийн ажиллагаа доголдох аж.

Тус уурхай иргэдийн хэрэгцээнд зориулж, хоногт 190-200 вагон /нэг вагон нүүрс нь 65 тоннтой тэнцэнэ/ нүүрс нийлүүлдэг гэнэ. Багануурын нүүрсний уурхай нь ДЦС-2, ДЦС-З-ын нүүрсний бүх хэрэглээг хангадаг бол ДЦС-4-ийн нийт нүүрсний хэрэглээний 70-80 хувийг дангаараа нийлүүлдэг ажээ.

ДЦС-ууд хоногт 160-170 вагон нүүрс зарцуулдаг байна. Хэрэв тус нүүрсний уурхай нэг хоног түр зогсолт хийвэл нийслэлийн дулаан, цахилгааны хангамжид багагүй хүндрэл үүсэх тул олборлолтоо үргэлжлүүлсээр байгаа юм байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих