FIBA-гаас Д.Дэлгэрням, Э.Чимэддолгор нарыг шилдгээр нэрлэлээ

712-157913573882705141_1650041118471780_473142960356065280_n -Эрэгтэйчүүдийн шигшээ багийнхан Сербид хамтарсан бэлтгэл хийнэ-

Олон улсын сагсан бөмбөгийн холбоо(FIBА)-ноос улс бүрийн 3×3 сагсан бөмбөгийн шилдэг тоглогчдыг нэрлэлээ. Манай улсын эрэгтэйчүүдийн шигшээ багаас Д.Дэлгэрням, эмэгтэйчүүдээс Э.Чимэддолгор нарыг Монгол Улсын шилдэг тоглогч хэмээн онцолжээ. Хойд хөршийн шилдгээр Александр Зуев, Ольга Фролкина нарыг тодруулсан бол Хятадын шилдэгтоглогчоор И Жэн, Жи Тин Жан нарыг нэрлэсэн байна. Харин Латвийн шигшээ багийн Наурис Мизис, Францын шигшээ багийн Лаетитиа Гуапо нарыг дэлхийн шилдгээр тодруулснаа зарлав. Түүнчлэн 3×3 Олон улсын сагсан бөмбөгийн холбоо ( FIBA 3X3 )-ноос өнгөрсөн оны хамгийн шилдэг баззераар А.Ананд шидэлтийг тодруулжээ. Тэрбээр “Улаанбаатар ММС Энержи” багт тоглодог юм. Он гарснаас хойш бэлтгэлээ эрчимтэй базааж буй манай сагсан бөмбөгчид Хандгайтад байрлаж байна. Монголын 3×3 сагсан бөмбөгийн холбооны удирдлагууд үндэсний шигшээ багуудын бэлтгэл сургуулилттай танилцан, тамирчидтайгаа уулзсан юм. Манай эрэгтэйчүүдийн шигшээ багийнхан энэ сарын 21-нд Серби улсыг зорино. Тэд Сербийн шигшээ болон “Нови Сад”, “Земун” багтай хамтарсан бэлтгэл хийх юм. Мөн ирэх сарын 1-нд Серби улсад болох шилдэг зургаан багийн тэмцээнд оролцох урилгыг Сербийн сагсан бөмбөгийн холбооноос ирүүлээд байгаа аж. Олимпын эрхийн тэмцээнд бэлтгэх зорилгоор зохион байгуулж буй тус тэмцээнд Серби, Словени,  Хорват, Нидерланд, ОХУ зэрэг Европын таван улсын шигшээ баг дээр Азиас зөвхөн манай улсыг урьсан байна. Манай тамирчид тус тэмцээнд оролцсоныхоо дараа Словени улсыг зорино. Мөн олимпод бэлтгэх шилдэг найман багийн тэмцээнд ирэх сарын 8,9-нд Люблянад оролцсоныхоо дараа эх орондоо ирэх юм. Харин эмэгтэйчүүдийн шигшээ багийн хувьд эх орондоо бэлтгэлээ хангаж байгаад Япон улсад олимпын цаг агаарт дасан зохицох, бэлтгэх тэмцээнд оролцохоор төлөвлөөд байгаа аж.
Сонирхуулахад, одоогоор 3×3 сагсан бөмбөгөөр “Токио-2020’’ олимпод оролцох эрхээ Серби, Орос, Хятад, Японы эрэггэй болон Орос, Хятад, Монгол, Румыны-эмэгтэй баг аваад байна.
Олимпын эрхээ авсан улсуудын шилдгээр хэнийг нэрлэснийг танилцуулъя.
Монгол: эрэгтэй: Д.Дэлгэрням,  эмэгтэй: Э.Чимэддолгор
Орос: эрэгтэй: Александр Зуев, эмэгтэй: Ольга Фролкина
Хятад: эрэгтэй: И Жэн, эмэгтэй: Жи Тин Жан Япон: эрэгтэй: Томояа Очиай, эмэгтэй: Мио Шинозаки
Румын: эрэггэй: Себастьян Костейу,  эмэгтэй: Анка Стенеску
Серби: эрэгтэй: Душан Булут, эмэгтэй: Драгана Гобелжич
Б.Номуун
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих