Улс төрийн 35 нам сонгуулийн сургаар бүл нэмсээр байх уу

10a162c5e5838bc6201838d6946c5576fЭнэ жил сонгуулийн жил. Сонгуулийн жил болж байгаатай холбоотойгоор улс төрийн намуудын тоо нэмэгдэх хандлагатай болж байна. Өнөөдрийн байдлаар Монгол улсад  35 нам бүртгэлтэй байна. Тодруулбал,

1.         Монгол Ардын нам /МАН/

2.         Ардчилсан нам /АН/

3.         Монголын Ногоон нам /МНН/

4.         Иргэний зориг ногоон нам /ИЗНН/

5.         Монголын Уламжлалын Нэгдсэн нам /МУНН/

6.         Монгол Либерал Ардчилсан нам /МЛАН/

7.         Эх Орон нам

8.         Монголын Либерал нам /МЛН/

9.         Бүгд найрамдах нам /БНН/

10.       Монголын Эмэгтэйчүүдийн Үндэсний Нам /МЭҮН/

11.       Монголын Социал Демократ Нам

12.       Ард Түмний Нам /АТН/

13.       Монгол Үндэсний Ардчилсан Нам /МҮАН/

14.       Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам

15.       Иргэний Хөдөлгөөний Нам /ИХН/

16.       Хөгжлийн Хөтөлбөрийн Нам

17.       Монголын Ардчилсан Хөдөлгөөний Нам

18.       Монгол Ардын Хувьсгалт нам /МАХН/

19.       Хамуг Монголын Хөдөлмөрийн нам /ХМХН/

20.       Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/

21.       Эх орончдын нэгдсэн нам /ЭОНН/

22.       Монгол Консерватив нам /МКН/

23.       Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам /ТТЭНН/

24.       Ард түмнээ хайрлая нам /АТХН/

25.       Монголын хүний төлөө нам

26.       Үнэн ба Зөв нам

27.       Зон олны нам /ЗОН/

28.       Дэлхийн монголчууд нам (ДМН)

29.       Ард түмний олонхийн засаглал нам /АТОЗН/

30.       Их эв нам /ИЭН/

31.       Гэр хороолол хөгжлийн нам /ГХХН/

32.       Миний Монгол нам /ММН/

33.       Монгол шинэчлэлт нам /МШН/

34.       Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам /ШИНЭН/

35.       Зүй ёс нам /ЗЁН/

Харин энэ тоо нэмэгдэх магадлалтай байна. Өөрөөр хэлбэл маргааш буюу 2020.01.16-ны өдөр Улсын дээд шүүхийн иргэний танхим “Үйлдвэрчний Эв Нэгдэл нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг хэлэлцэх хуралдаан,  2020.01.21-ны өдөр  “Ардчилал шинэчлэлийн нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг хэлэлцэх хуралдаан тус болно. Хэрвээ Улсын дээд шүүх тус намуудыг бүртгэх юм бол Монгол улс ийнхүү 37 намтай болох нь.

Яг үнэндээ эдгээр намуудын ард намдаа “жийгдэгсэд” буюу тойргоо булаацалдсан нөхдүүд бий. Тэдний хувьд сонгогдож л байвал улс төрийн нам дамжсан “улс төрийн янхан” болох эсэх нь хамаагүй бололтой.

http://dorgio.mn/p/113868


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.