Та ямар сэтгэлгээтэй вэ?

9_20200110113313Сэтгэлгээ гэдэг нь анх хүүхэд төрсөн цагаас эхлэн хүүхдийн өөрийн хүрээлэл болох эцэг эх, гэр бүл, нийгмийн харилцаанаас олж авсан итгэл үнэмшлийг хэлэх бөгөөд Growth mindset – өсөн дэвжихүйн сэтгэлгээ болон Fixed mindset- тогтмол буюу хайрцаглагдсан сэтгэлгээ гэж 2 хуваадаг байна.

Аливаа хүн асуудал бэрхшээлтэй нүүр тулгархаараа “Гарцаагүй байдал” хэмээн бууж өгч байгаа бол “Fixed mindset” буюу хайрцагласан сэтгэлгээтэй байгааг илтгэдэг байна. Уг сэтгэлгээ нь хүний шийдэл гаргах санаачлага, бүтээлч байдлыг хязгаарлана. Хайрцлагдсан сэтгэлгээтэй хүмүүс зөвхөн өөрийн дуртай, бас чаддаг зүйлийнхээ хэмжээгээр л авъяас боломжоо тодорхойлно. Шинэ юмыг сурахдаа хойрго байж өөрийн тухлаг бүсдээ шигдэн үлддэг. Ийм сэтгэлгээ асуудлыг явцуу хүрээнд, өөрийнхөө төсөөллөөр хардаг.

Бас өөрт аятай тал зассан харилцаа, өөрийг нь хүндэлсэн хүрээлсэн шүтэн биширсэн, нөхцөлд автана. Ийм сэтгэлгээтэй хүмүүс мэдээж амжилтанд хүрч түүнийг өөрийн эзэмшлийг, өмчийн сэтгэлзүйгээс үүдэн өрнүүлж хөгжүүлэх тал дээр удаашралтай.

Хайрцаглагдсан сэтгэлгээг таних гол арга бол хэмжүүрт сэтгэлзүй. Тийм хүмүүс өөрийгөө байнга хэмжиж, хамааралтай бөгөөд хамааралгүй зүйлстэй харьцуулж байдаг. Өөрийгөө хэмжээд ирэхээр “болохгүй юм байна” гэх гаргалгаа маш амархан бий болдог байна. “Би амжилттай юу, үгүй юу?”, “Би ухаалаг харагдаж байна уу, үгүй юу?”, “Би ялагч уу, ялагдагч уу?” энэ бол хэмжүүрт сэтгэлзүй.

Харин “Growth mindset” нь өөрийн алдаанаас суралцдаг, төрөл бүрийн сорилтуудад дуртай, алдааг өөрийн суралцах, өсөн дэвжих зам гэж хардаг хүнийг хэлэх бөгөөд progressivism буюу тасралтгүй суралцах үйл явцад итгэдэг хүнийг хэлдэг байна. Ийм сэтгэлгээтэй хүмүүс заавал авъяастай юм уу, өндөр чадвартай байхаас үл хамааран аливаад бууж өгөлгүй, шантралгүй урагшлан тэмүүлдэг.

Өөрийн чадахгүй зүйлээ хэдэн зуун удаа оролдоо ч хамаагй сурахал улам бүр урам ордог. Нэгэнт асуудалд оролдог, хичээл зүйтгэл, хувийн зохион байгуулалтаар үр дүн гаргах сэтгэл зүй учраас амжилтанд хүрэх нь түгээмэл. Тэд өөрийн чадахгүй, мэдэхгүй шинэ орчинд суралцах хурдтай байдаг учраас дасан зохицох чадвар сайтай.

Стэнфордын профессор, сэтгэлзүйч Carol S. Dweck-ийн
MINDSET номоос


URL:

Сэтгэгдэл бичих