Дэлхийн хамгийн хүчирхэг нь АНУ, шилдэг нь Швейцарь

switzerland1Дэлхийн хамгийн хүчирхэг орнуудын жагсаалтыг энэ жил АНУ дахин тэргүүлж, ОХУ хоёрдугаар, БНХАУ гуравдугаар байраа хадгалж үлджээ.  Дэлхийн хамгийн хүчирхэг орнуудын жагсаалтыг  Америкийн “News & World Report” сэтгүүлээс жил бүр гаргадаг. Түүнчлэн тус сэтгүүл дэлхийн шилдэг орны жагсаалт гэж гаргадаг. Шилдэг улсын жагсаалтад 73 орон багтсан бөгөөд 2018 онд тэргүүлж байсан Швейцарь нэгдүгээрт, Канад хоёрдугаарт,  Япон гуравдугаарт оржээ. Харин дөрөв, тавдугаарт Герман, Австрали жагссан байна.  Жагсаалтын сүүлийг Оман, Серби болон Ливан Улс мушгисан. ОХУ энэхүү  жагсаалтад нэг байраар дээшилж 23 дугаарт, АНУ долдугаарт оржээ.  Шинжээчид уг жагсаалтыг гаргахдаа 65 шалгуураар үнэлдэг. Түүнчлэн бүх шалгуураа есөн үндсэн ангилалд хуваадаг бөгөөд  дэлхийн тавцан дахь нөлөөлөл хамгийн чухал. Үүнээс гадна, аялал жуулчлалын салбарын хөгжил, инновац,  соёл урлаг, эдийн засгийн өсөлтийн хурд, бизнес эрхлэхэд таатай байдал, хүн амын амьжиргааны ерөнхий түвшин, түүхэн өв уламжлалын байдлыг ерөнхий шалгуурт тооцдог байна. Шилдэг улсуудын жагсаалтыг “News & World Report” сэтгүүлийнхэн “BAV Consulting” компани болон Пенсильванийн их сургуультай хамтран гаргажээ. Ингэхдээ мөн тэд дэлхийн 36 улсын 21 мянга орчим хүний дунд явуулсан нийгмийн судалгааны дүнг харгалзсан байна.

Үндэсний шуудан


URL:

Нэр: huklsen Огноо: 16 January 2020

hoer ih guren ym baina daa

Нэр: LeonardHom Огноо: 21 January 2020

say thanks to a lot for your website it assists a whole lot.

http://lumparland.com/

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.