Б.Клинтоны прокурор Д.Трампыг өмгөөлнө

5e22828820715АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад итгэл үзүүлэх эсэх асуудлыг /импичмент/ ирэх долоо хоногт Конгрессын Сенатын танхимд хэлэлцэнэ.

“Д.Трампыг өмгөөлөх баг Ерөнхийлөгч асан Билл Клинтоны тусгай прокурор Кен Старр тэргүүтэй төлөөлөгчдөөс бүрдэнэ” гэж Цагаан ордон баасан гарагийн орой мэдээлжээ. Уг багийг Д.Трампын хувийн өмгөөлөгч Жей Секулов ахлах ажээ.

Д.Трампыг бүрэн эрхээ урвуулан ашигласан, Конгрессын мөрдөн шалгах ажилд саад учруулсан гэсэн хоёр үндэслэлээр буруутгаж байгаа юм. Сөрөг хүчний Ардчилсан намын гишүүд олонхын суудал эзэлж буй Төлөөлөгчдийн танхим импичментийн асуудлыг өнгөрсөн сард хэлэлцжээ.

Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэх асуудлыг Сенатын танхимын гишүүд ирэх долоо хоногийн мягмар гарагаас эхлэн хэлэлцэх бөгөөд тус танхимд Д.Трампын Бүгд найрамдах намын гишүүд олонхын суудал эзэлдэг юм.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.