Мэйведер Хабибтай тулалдана гэж зарлав

мейАмерикийн боксчин Флойд Мэйведер энэ жил Оросын Хабиб Нурмагомедовтой тулалдах гэж байна. Тэрбээр өөрийн Инстаграм хуудсандаа боломжит тоглолтын зурагт хуудсыг оруулжээ.

Сонирхолтой нь, үүнээс жаахан өмнө тэр Лас Вегас хотод Америкийн Дональд Серроныг ялсан Конор МакГрегортой тулалдахаа зарласан юм.

Мейведерийн Конор, Хабиб нартай хийх тулаан яг хэзээ болох нь одоогоор тодорхойгүй байна. Нурмагомедов 4-р сарын 19-нд Мэйведерийн эх орон нэгт Тони Фергюсонтой тулалдана гэдгийг баттай хэлж болно.

Энэ жил карьераа үргэлжлүүлэх гэж байгаа Флойд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Хабибтай тулалдахаар бэлдэж байгаагаа тэмдэглэжээ. Үүний хариуд Оросын тулаанчийн эцэг Абдулманап Нурмагомедов ТАСС агентлагт хэлэхдээ Хабиб боксын дүрмийн дагуу Мейведертэй тулалдаж магадгүй юм гэжээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.