УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: Би казино тоглоогүй, сонирхож үзье гээд орсон

8548

УИХ-ын дарга Г.Занданшатарын хамт Австрали Улсад томилолтоор ажилласан гишүүд казино тоглосон гэх хэл аманд орсон.

Улмаар УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн казино тоглож буй бичлэг олонд нийтэд дэлгэгдсэн.

Тэгвэл энэ талаар  УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн сэтгүүлчдэд дараах тайлбарыг өглөө. Тэрээр  “Австралийн Канберра хотод болсон олон улсын Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд УИХ-ын нэр бүхий гишүүд оролцоод ирлээ. энэ сарын 17-ны өдөр гишүүд Седней хотын худалдааны төв, гудамж зэрэг олон газруудаар явж танилцсан. Энэ хүрээнд Казиногийн хамгийн том төв болох “Диста Седней” төвд орж сонирхоё гээд гурван элчин сайдын хамт  орсон. Тоглосон зүйл байхгүй, хэрэв тоглосон бол хариуцлага хүлээхэд бэлэн байна” гэх тайлбарыг өглөө.

У.МАНДАХ


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.