Магадгүй нөгөө хэдийн казинодож буй бичлэг удахгүй гараад ирвэл битгий гайхаарай

8549

Манай УИХ-ын дарга Г.ЗАНДАНШАТАР Австрали авч явсан айлчлалын бүрэлдхүүнээ “Казинотой танилц” гэж оруулчихаад өөрөө үлдээд тэдний араас зургыг авхуулж бичлэгийг нь хийлгэхээр хүн оруулж зураг бичлэгтэй болоод эхний ээлжинд зургыг нь тавингуут нөгөөдүүл нь “Бид тоглоогүй. Сонирхсон. Сонирхосныхоо төлөө хариуцлага үүр гэвэл үүрэхэд бэлэн байна” гэж мэдэгдэл хийлгүүлчихээд араас нь казинодсон бичлэгийг нь гаргаж тавихаар бэлдсэн юм биш биз ээ!!!!!

Бусдаар хэдэн өндөр нам холилдсон, гоц гойд олны танил ч биш, тод од ч биш хэдэн ази казинод ороход хэн тоож зургыг нь авах юм. Хэн ч тоохгүйшд. Тэгхээр энэ бол МАН дотроо нэг нэгнээ “нухах” гэсэн л ажиллагаа байх аа даа. Би бол тэгэж л хардаж байна. Магадгүй Д.ТОГТОХСҮРЭН, Ж.МӨНХБАТ, Д.ЛҮНДЭЭ өвөөгийн ч юм уу казинодож буй бичлэг удахгүй гараад ирвэл битгий гайхаарай.

Б.Энхмөнх


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.