Рожер Федерер “Australian Open” тэмцээнд оролцсон тоогоор дээд амжилт тогтоов

 5e2557a27eecdШвейцарын теннисчин Рожер Федерер Австралийн нээлттэй тэмцээнд /“Australian Open”/ 21 дэх удаагаа оролцож дээд амжилт тогтоожээ.

Өнөөдөр эхэлсэн уг тэмцээнд өдгөө 38 настай Федерер эхний тойрогтоо Америкийн теннисчин Стив Жонсонтой учраа таарч, 6:3, 6:2, 6:2 онооны харьцаатай хожсон байна. Тэрбээр дараагийн тойргуудад Францын тамирчин Кентен Алис, Сербийн теннисчин Филип Крайинович нартай учраа таарна.

“Australian Open” тэмцээнд оролцсон тоогоор хоёрдугаарт Австралийн Ллейтон Хьюитт, гуравдугаарт Испанийн Фелисиано Лопес, Францын Фабрис Санторо бичигджээ.

Мэргэжлийн теннисчдийн холбооны чансаанд гуравдугаарт бичигддэг Федерер тус байгууллагын ивээл дор зохион байгуулдаг 103 тэмцээнд түрүүлсэн байна.

Австралийн нээлттэй тэмцээний шагналын сан 49.1 сая ам.доллар бөгөөд тэмцээний ялагчид хоёрдугаар сарын 2-нд тодорно.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.