ХОЁР ЧУХАЛ АСУУДАЛ ХОЁР ДАХЬ УДААГАА ХОЙШЛОГДООД БАЙНА

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх гээд байгаа валютын ханш хийгээд нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлтийг судалж, цаашид авах арга хэмжээний талаар санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээлэл дахин хойшиллоо.

Энэ асуудлаар эхлээд төрийн болон төрийн бус байгулулагынхан оролцосн мэдээлэл сонссон ч ажлын хэсгийн дүгнэлт гараагүй гэдэг үүднээс зөвхөн яриад л өнгөрсөн.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногт энэ асуудал тус байнгын хороогоор хэлэлцэхээр зарласан ч мөн дээрх шалтгаанаар хойшилж байсан бол энэ удаад дүгнэлтээ нэгтгэж, гарын үсэг зураагүй гэдэг үндэслэлээр хойшлогдсон юм. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Зоригтын хэлснээр бол ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан гишүүд бүгд санал дүгнэлттэй холбогдуулан гарын үсгээ зураагүй байгаа нөхцөлд дүгнэлтийг авч хэлэлцэх боломжгүй хууль зөрчсөнд тооцдог байна.

Одоогийн байдлаар тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд болох С.Бямбацогт, Р.Раш, Ц.Цэнгэл, Д.Балдан-Очир нар санал дүгнэлтэд гарын үсэг зураагүй байгаа аж. Тэгвэл УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Ганхуяг, З.Энхболд нар гарын үсгээ зураад буй юм.

Тэгвэл тус байнгын хороогоор хэлэлцэх байсан Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай УИХ-ын 39 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлэг бас л хоёрдахь удаагаа хойшиллоо.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг мөн шинэчлэн байгуулсан нь одоогоор хурал­даагүй байгаа аж. УИХ-ын гишүүн Батж.Батбаярын тайлбараар бол бүлгээс байгуулагдсан ажлын хэсэг маргааш /өнөөдөр /хуралдаж, саналаа эцэслэнэ.

Түүний дараагаар байнгын хороогоор асуудлыг хэлэлцэх боломжтой болно гэж мэдэгдлээ.

Ш.Эрдэнэ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих