Үйлчлүүлэгчээ хүчирхийлж, дээрэмдсэн таксины жолоочийг баривчилжээ

5b876fd93db4e6.55892370Өнгөрсөн ням гараг буюу нэгдүгээр сарын 19-ний шөнө таксины жолоочид зодуулж, хүчиндүүлж, эд зүйлээ алдсан хэрэг гарсан. Тодруулбал, Баянзүрх дүүргийн Жуковын музей орчмоос таксинд суусан 23 настай эмэгтэйг таксины жолооч цохиж унаган, хүчирхийлж улмаар хоёр ширхэг гар утас, бэлэн мөнгө зэргийг дээрэмдээд орхиж явсан талаар цагдаагийн байгууллагаас мэдээлсэн.

Тэгвэл Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн Гуравдугаар хэлтсийн алба хаагчид хэрэг үйлдсэн этгээдийг илрүүлэн баривчилжээ. Хохирогч тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд машиных нь ард унтсан байсан аж.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.