Хууль бус томилгоонд нөлөөлсөн нь огцорно, томилсон нь чөлөөлөгдөнө

1m391anpskoo72uft9ndl6bp6t_bТөрийн албаны тухай хуулийн 31.2-т Төрийн албан хаагчийг томилоход улс төрийн албан тушаалтаны зүгээс аливаа хэлбэрээр нөлөөлөх, дарамт шахалт үзүүлэхийг хориглох тухай заасан билээ.

Хэрэв уг заалтыг зөрчиж төрийн албан хаагчийн томилгоонд нөлөөлсөн бол Төрийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д зааснаар улс төрийн албан тушаалтныг огцруулах, хууль бус томилгоог хийсэн албан тушаалтныг уг хуулийн 32 дугаар зүйлийн 32.7-д зааснаар тухайн эрх бүхий албан тушаалтныг ажлаас чөлөөлөх үндэслэл болно хэмээн заасан юм.

Тиймээс аливаа төрийн албан хаагчийг томилоход нөлөөлсөн улстөрч огцорч, томилсон албан тушаалтан ажлаасаа чөлөөлөгдөхөөр шинэчилэн найруулсан Төрийн албаны тухай хуульд тусгаж өгчээ.


URL:

Нэр: иргэн Огноо: 21 January 2020

хуулийн хэрэгжилт манайд хир билээ. Ура лоозон шиг заалт болоод л өнгөрдөгийн учир мөнгөтэй хүмүүс сайд дарга болчихоор дагаад далдаганагчид олширч хууль “гууль” болдог шүү дээ. Харж л байя.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.