Нууцлаг вирусний шинэ дэгдэлт гарсныг БНХАУ хүлээн зөвшөөрлөө

60ef568a44f699f8e5fd1b9b293bf0964c6e3aa1БНХАУ-д корона вирусын шинэ төрлийн халдвар дэгдэж, хроёр хүн нас бараад байсан билээ. Тэгвэл уг вирусний халдвар тархсан газар нутгийн хүрээ тэлж, шинээр хүмүүс халдвар авсан төдийгүй гурав дахь хүн нас барсан гэсэн мэдээлэл өнөө өглөө цацагдлаа. Шинээр 140 тохиолдол илэрч, нэг нь нас баржээ. Удахгүй сарны тооллын шинэ жилээ тэмдэглэж, гадуур дотуур их хөл хөдөлгөөн өрнөх гэж байгаа энэ үед ийм мэдээлэл гарсан нь олон нийтийг түгшээгээд байна.

2002 онд корона вирусын халдвар БНХАУ-ын өмнөд мужуудад гарч, улмаар Хонконг руу халдварласнаас 800 хүн амиа алдсан тохиолдол гарч байсан юм. Энэ удаа нийтээр тэмдэглэх баярын өмнө гарсан нь халдвар өргөн хүрээг хамрах вий гэсэн болгоомжлолыг төрүүлээд байна.

Нууцлаг вирусний шинэ дэгдэлт гарсныг БНХАУ хүлээн зөвшөөрлөө

Шинэ вирусний халдвар анх илэрсэн Ухань хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд 136 шинэ тохиолдол гарч нэг нь нас барсан. Мөн эрүүл мэндийн байгууллага нь эхэндээ шинэ төрлийн вирусийг хүнээс хүнд халдварладаггүй гэж байснаа сүүлдээ энэ байр сууриа өөрчилсөн нь иргэд түгших бас нэг шалтгаан болжээ.

Eagle.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.