Согтуу жолооч машинаараа автобус мөргөж, 3 хүүхэд бэртжээ

8567

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс өчигдөр нийт 323 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 267-н  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас есөн хүн гэмтэж бэртжээ. Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр -3
  • Мөргөлдөх хэлбэрээр 2 тус, тус бүртгэгдсэн байна.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн зам, Toyota Prius маркийн автомашины жолооч А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон Honda Civic маркийн автомашин, Daewoo маркийн автобустай мөргөлдөж, жолооч 29 настай, эмэгтэй, А,  4-8 насны  гурван хүүхэд гэмтсэн байна. Ослын улмаас хүүхдүүдийн хөл, гар нь хугарч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 22 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцжээ.


URL:

Сэтгэгдэл бичих