2020 онд дэлхийн орнуудын 40 хувь нь улс төрийн хувьд тогтворгүй байна гэсэн тооцоо гарчээ

63fe05859b2600e424ade32449d6e4be

Дэлхийн улс орнуудын 40 хувьд улс төрийн эсэргүүцэл, бослого, үймээн самуун дэгдэх хандлагатай байна гэсэн тооцоо гарчээ.

Ватикан, Палестиныг багтаавал дэлхийн албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн 195 улс байдаг бөгөөд шинээр гарсан иргэний үймээн самууны индекст тэдгээрийн 87-д нь 2019 оноос илүү иргэний үймээн самуун дэгдэнэ гэсэн үр дүн гарсан байна.

Нийгэм, эдийн засаг, улс төрийн шинжилгээний “Verisk Maplecroft” компаниас пүрэв гаригт дээрх индексийг гаргажээ.

Мөн дээрх судалгаанд байнгын үймээн самуунд нэрвэгдээд буй Хонконг болон Чилид дараагийн 2 жилийн турш эмх замбараагүй байдал ноёлсон хэвээр байна гэж дурдсан аж.

Иргэний дайн гарах хамгийн өндөр магадлалтай гэж тооцогддог Нигери, Ливан, Боливи зэрэг орнуудад мөн 2020 онд зэвсэгт мөргөлдөөн гарах өндөр магадлалтай байгаа аж. Эдгээр гурваас гадна Этиоп, Энэтхэг, Пакистан, Зимбабве зэрэг улс орнууд “хэт эрсдэл”-тэй гэсэн ангилалд багтсан байна.

Өмнөх индексийг гаргаснаас хойш Судан дэлхийн хэмжээнд хамгийн өндөр эрсдэлтэй улс болж Йеменийг гүйцэж түрүүлэв.

4-р сард ерөнхийлөгч Омар аль-Баширийг огцруулснаас хойш Судан хямралд оров. Цэргийн хүчнүүд улс орныг хянахын тулд ардчиллыг дэмжигчидтэй тулалдаж байгаа нь тус улсад эмх замбараагүй байдал үүсэх нөхцөлийг бүрдүүлжээ.

Йемен Шиа болон Сунни Лалын шашинт хүчнийхэн засгийн эрхийн төлөө тэмцэж эхэлснээр 2015 оноос нөхцөл байдал улам муудаж байгаа аж.

Украин, Гвиней Бисау, Тажикстан зэрэг улс орнуудад үймээн самуун дэгдэх төлөвтэй байгаа учраас томоохон улс орнууд хамгийн их санаа зовниж газрууд болоод байгаа юм.

Ялангуяа Орос, Хятад, Саудын Араб, Турк, Тайланд, Бразил зэрэг орнууд дээрх улсуудад нөлөөгөө тогтоохоор оролдож буй нь гал дээр тос нэмсэн хэрэг гэж шинжээчид дүгнэсэн байна.

“Maplecroft” компанийн төлөөлөгч байгалийн жижиг орнууд, ялангуяа “уул уурхай, сэргээгдэх эрчим хүчний” нөөц өндөртэй”  орнуудад дэлхийн томоохон гүрнүүд үзүүлэх дарамт нэмэгдэнэ гэж мэдэгджээ.

CAAK.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.