Ди Каприо, Роберт Де Ниро шинэ кинонд хамтран дүр бүтээнэ

26th Annual Screen Actors Guild Awards - Inside

Америкийн найруулагч Мартин Скорсезегийн “Killers of the Flower Moon” хэмээх шинэ кинонд жүжигчин Леонардо ДиКаприо, Роберт Де Ниро нар хамтран гол дүрийг бүтээх аж. Энэ тухай жүжигчин ДиКаприо АНУ-ын кино жүжигчдийн Гильдийн шагнал гардуулах ёслолын үеэр мэдэгдсэн байна.

Энэхүү киног Америкийн сэтгүүлч Дэвид Гранны номоос сэдэвлэн бүтээх аж. Дэвид Гранны ном АНУ-д 2017 онд худалдаанд гарч, шилдэг борлуулалттай ном болж байжээ. Кинонд Оклахома муж улсад 1920-иод оны дундуур болсон түүхийг өгүүлдэг байна. Найруулгыг “Форрест Гамп”, “Од төрсөн нь”, “Мюнхен” киноны найруулагч Эрик Рот бичжээ. Зураг авалт 2020 оны 3 дугаар сард эхлэх юм байна.

Жүжигчид өмнө нь “This Boy’s Life” (Энэ залуугийн амьдрал, 1993) кинонд хамтран тоглож байжээ. Роберт Де Ниротой дахин хамтран ажиллах боломж олдсоныг өндрөөр үнэлж байгаагаа ДиКаприо цохон тэмдэглэжээ.

24news.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.