“Bad Boys for Life” кино орлогоороо тэргүүлж эхэллээ

5e26591bca554“Sony” компанийн “Bad Boys for Life” кино нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо 62.1 сая ам.долларын орлого олсноор Хойд Америкийн кинонуудыг орлогоороо тэргүүлж эхэллээ.

90 сая ам.долларын өртгөөр бүтсэн “Bad Boys for Life” кино нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо 68.1 сая ам.долларын орлого олно гэж тооцоолж байсан ч үүндээ хүрч чадаагүй байна. Гэсэн ч 2014 онд үзэгчдийн хүртээл болсон ижил төрлийн үнэлгээтэй “Ride Along” /48.6 сая ам.доллар/, “22 Jump Street” /57 сая ам.доллар/ зэрэг уран сайхны кинонуудын амжилтыг эвдэж чадсан байна.

Үүний зэрэгцээ олон улсын зах зээлээс 38.6 сая ам.долларын орлого олсон тус уран сайхны кино удахгүй Франц, Орос, Бразил, Япон, Италид нээлтээ хийнэ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.