Берлиний төвд Дэлхийн II дайны үеийн бөмбөг олджээ

3_bГерманы нийслэл Берлин хотын төвд, нэгдүгээр сарын 21-нд Дэлхийн хоёрдугаар дайны үеийн бөмбөг олдсон талаар КП мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлснээр, саперчид энэ бөмбөгийг аюулгүй болгосон байна.

“Дэлхийн хоёрдугаар дайны үеийн бөмбөг олдсоныг аюулгүй болгосон” гэж Берлиний цагдаагийн газар Твиттер хуудсандаа бичсэн байна.

Энд дуулгахад, Германд дайны үеийн зэр зэвсгийн үлдэгдэл олдох тохиолдол цөөнгүй байдаг. Энэ сард Бохум хотын төвд 500 кг бөмбөг олдож байсан бол үүнээс өмнө Хильдесхайм, Франкфурт хотуудад мөн  дайны үеийн бөмбөг олдсоныг аюулгүй болгож байв.


URL:

Сэтгэгдэл бичих