Бүх оддын тоглолтын санал асуулгыг Леброн Жеймс тэргүүлжээ

5e27f6c59e1d7НЬЮ ЙОРК. /Bleacherreport/. АНУ-ын мэргэжлийн сагсан бөмбөгийн холбооны Бүх оддын тоглолтын санал асуулгыг Леброн Жеймс гурав дахь жилээ дараалан тэргүүллээ гэж “NBA”-ээс мэдэгджээ.

АНУ-ын Лос Анжелес Лэйкерс багийн супер од Леброн Жеймс “NBA”-гийн Бүх оддын тоглолтын санал асуулгыг 4 сая 747 мянган саналаар тэргүүлсэн байна. Үүний зэрэгцээ Өрнөд бүсийг Л.Жеймс, Энтони Дэвис болон Лос-Анжелес Клипперсийн тоглогч Кавай Леонард нар тэргүүлсэн байна.

Харин Дорнод бүсийг “Милуоки Бакс” багийн Яннис Адетокумбо тэргүүлсэн бол үүний араас Торонто Рэпторс багийн Паскаль Сиакам 2 сая гаруй санал авснаар удаалжээ.

Монцамэ агентлаг


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.