“Hugo Boss” компанийн борлуулалт өсжээ

FILE PHOTO: Jackets are on display in the Hugo Boss section in the Central Universal Department Store in KievГерманы “Hugo Boss” хувцас загвар, гоёл чимэглэлийн компанийн 2019 оны дөрөвдүгээр улирлын борлуулалтыг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 5 хувиар өсөж, 825 сая евро буюу 915 сая ам.долларт хүрчээ.

“Манай компанийн борлуулалт болон орлогын хэмжээ өнгөрсөн оны сүүлийн улиралд ихээхэн өсөж, санхүүгийн жилийн урьдчилсан таамаглалд хүрсэнд баяртай байна. Энэхүү ахиц дэвшилд цахим худалдаа гэх мэт стратегийн шинэчлэл ихээхэн хувь нэмэр орууллаа” гэж “Hugo Boss” компанийн тэргүүн Марк Лангер мэдээлсэн байна.

2019 оны дөрөвдүгээр улиралд тус компанийн цахим борлуулалтын хэмжээ 50 гаруй хувиар нэмэгдсэн бөгөөд борлуулалт, орлогын хэмжээ урьдчилсан таамаглалдаа хүрчээ. Тус хугацаанд Ази, Номхон далайн бүс нутгийн борлуулалт 4 хувиар өссөн бөгөөд үүнд Хятадын эх газрын худалдан авалт ихээхэн хувь нэмэр оруулжээ. АНУ, Канад нийт борлуулалтын дийлэнхийг бүрдүүлсэн хэвээр боловч худалдан авалт нь бага зэрэг буурсан бол Европын орнууд дахь борлуулалт нэмэгдсэн гэж “Hugo Boss” компанийн тайланд дурджээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.