Монголд Эрүүл мэндийн салбар дампуурч. Хүний амь мөнгө болж!!!

8762

Өмнө нь олон ч хүмүүс эмнэлгүүдийг шүүмжилж байхыг сонсоод өнгөрдөг байлаа.. Харин өөрөө өвчин зовлонд нэрвэгдээд ирэхээрээ ойлгож, мэдэрдэг юм байна . Хүн зүгээр байхдаа хэзээ ч “за нэг өвдчихөе ” гээд өвддөггүйл байхгүй юу!! Өөрт зовиуртай, хэцүү болохоороо л эмнэлэгт хандана, улсын эмнэлэгт үзүүлэх гэж дугаар энэ тэр , бөөн юм болж арайчүү үзүүлэхээр, харснаа шууд хэвт гэнэ! Тэгснээ манайд ор байхгүй хувийн эмнэлэг гэснээ нэг дугаар өгнө, өвдсөндөө, сандарсандаа очихоор за ийшээ яваад энийг, тийшээ очоод тэрийг хийлгэчээд ир!! Ийш тийшээ явсаар байтал орой болчихно! Үзүүлж чадахгүй! Оношоо ч мэдэхгүй! Оройн зовиурлаад аргаа бараад түргэн дуудахаар ирдэггүй, 2-3цаг , ирэхээрээ гайгүй байна гээд тоодоггүй хэл ам хийж ингэж тэгэж,.. наян булчирхайгаа тоочжийж яаралтай тусламжид очино. Дахиад л бла бла бла… Зурагаа авхуулчаад ир! Тийшэ ороорой гээд хаяг заана, очихоор хамгийн багадаа томографик л гэхэд 130000 төг, (бас болоогүй ээ янз бүрийн л шинжилгээ хэлчихнэ). Зураг хөргөө авхуулчаад дахиад л яаралтай тусламжид ирхээр одоо эмч ирнэ гээд хүлээлгэн (үнэхээр хүнд сурталтай) эмч нь ирснээ гайгүй л байна бла бла.. Яахав ар гэрийнхэд өөрсдөө хүсвэл амбулатороор үзүүлж болно.  юу ч гэсэн үгий мэдрэлээр наадна гэдэг шиг, өвчтэй хүнээр тоглоод байдаг юм уу? Хааша юм, бүхэл бүтэн хүнд өвчтэй хүнийг ш дээ, бүр арай таван цаасгүй, танил талгүй бол үхлээ хүлээхээс өөр аргагүй, мөнгөтэй хүмүүсээс илүү мөнгөгүй хүн асар их, (ер нь ч тэгээд халгиж, цалигсан их мөнгөтэйдөө, та нарын хийлгэ гэсэн шинжилгээг, хийлгээд яваад байгаам биш! Өвдөж, зовохгүйн тулд, хүн хараас зээлж, нааш цааш нь болгодогийг тэр хүмүүсийгээ зүгээр үх гэж байна ш дээ энэ улсын эмнэлгүүд таван цаастай бол бараг улсынх биш хувиа бараадсан түс тас, гэдгийг маш сайн ойлголоо.
ЕР Нь энэ эмнэлгийн дарга, сайд гэдэг хүмүүс юу хийдгий, яаж эмч ажилчдаа сонгон шалгаруулж авдагий, их л гийхэрээ тэдэн ортой тийм эмнэлэг барин, гэсэн хүмүүс, танил талаараа, намаа бараадсанууд нь дээгүүр залраад, тэнгэрийн амьтад шиг хүмүүс!! Одоо хөрсөн дээрээ бууж ирэх хэрэгтэй байна ш дээ, дампуурч дууслаа.. ашиг хонжоогоо, амь настай энэ тэнцүүгээр харж болохгүй!! Бүхэл бүтэн улсын эмнэлгийн эмч гэчихээд оношоо зөв гаргах чадваргүй. Бүр арай!! Үнэхээр ажлын ур чадвар өндөртэй, мэдрэмжтэй, сэтгэлтэй, зүтгэлтэй хүмүүсээ бизнес хийхгүйгээр авч ажиллуулаач!! Хүний эрүүл мэндээр шоудахаа болиоч!! Ухамсараараа, хийж чадвал хийсэн шиг ажлаа хийгээд, хийж чадахгүй бол чаддагтаа зайгаа тавиад өгөөч! Одоо болоо ш дэ! Эрүүл мэндийн салбарыг өөрчлөөчээ.
(миний пост сунжралдаад урт хэрнээ, ингээд дуусаж байгаа ч, миний гомдол насан туршийнх байх болно, арай ч дээ, нээрээ, үнэхээр гомдмоор,би хаана ч хэзээ, хэдий, хэнд ч, хэлсээр, дуугарсаар, байх болно.

ФЭЙСБҮҮК, Д.АРИ


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.