Коронавирусний халдварын улмаас 17 хүн нас баржээ

5e28f64aaa5c2Хятадад шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаа өвчний 471 тохиолдол бүртгэгдэж, 17 хүн нас барсан талаар тус улсын холбогдох албаны төлөөлөгчид лхагва гарагт мэдээлжээ.

Хубэй мужийн эрх баригчдын мэдээлснээр, вирусээр халдварласан хүмүүстэй ойр дотно харилцаатай байсан 2556 хүний биеийн байдлыг ажигласнаас 863 хүнийг гэр лүү нь буцаажээ. Хубэй мужид лхагва гарагт вирусний халдварын 69 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 62 нь анх халдвар илэрсэн мужийн нийслэл Үхань хотод бүртгэгджээ. Мөнуг вирусний халдварын тохиолдолТайланд, Япон, БНСУ, АНУ-д бүртгэгдсэн бол Мексик, Австралид сэжигтэй тохиолдлууд бүртгэгдсэн байна.

Уушгины хатгалгаа өвчний тархалтыг зогсоох зорилгоор Үхань хотын засаг захиргаа олон нийтийн газраар явах үедээ амны хаалт зүүхийг оршин суугчдаасаа хүсжээ. Мөн Засгийн газрын харьяа агентлагууд, компаниуд, нийтийн хүрээлэнгийн ажилтнууд ажлын байрандаа амны хаалт зүүх шаардлага үүсжээ.

Үүний зэрэгцээ олон нийттэй харилцах үйлчилгээ эрхэлдэг газруудад нэвтрэх хаалганууд дээрээ амны хаалт зүүхийг хүссэн самбар байрлуулж, амны хаалтгүй иргэдийг оруулахгүй байхыг үүрэг болгосон байна.

Мөн Үхань хотод ирж, гарч байгаа тээврийн хэрэгслүүдийн хяналтыг чангатгасан бөгөөд халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор гол замуудын орчимд шалган нэвтрүүлэх цэгүүд байгуулжээ. Тэдгээр цэгт хотоос гарч буй хүмүүсийн биеийн температурыг үзэж, хотод ирж буй тээврийн хэрэгслүүдэд амьтан байгаа эсэхийг шалгах ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.