Анхаар!!! Өвөрмонголоос Монголд ирсэн ээж охин хоёрт коронавирусын эхний шинж илэрчээ

8768

Монгол Улсын нутаг дэвсгэрт өнөөдөр /2020.01.23/ коронавирусээр халдварласан сэжигтэй иргэн орж ирсэн талаар мэдээлэл цацагдсан.

Тус мэдээлэлд тус иргэн Дорноговь аймгийн Замын-Үүдийн боомтоор автобусаар зорчиж, хил нэвтэрсэн, автобусанд 17 иргэн зорчиж явснаас коронавирусээр ээж, охин хоёр халдварласан байж болзошгүй хэмээн дурдагдсан. Тэгвэл тус асуудлаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл өглөө.

Яам энэ талаар “Замын-Үүдийн боомт дээр термокамер ажиллуулж байгаа. Тус камераар хүүхэд нь халуунтай, ээж нь ханиасан гэх шинж тэмдэг бүхий ээж охин хоёрыг тусгаарласан” гэлээ. Эдгээр иргэд нь Өвөрмонголоос ирсэн бөгөөд Замын Үүдэд тусгаарлаж байгаад буцаах гэнэ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.