2020 онд 5G бие даасан сүлжээ байгуулах ажлыг эрчимжүүлнэ

 3adp1hcfvdg9cdnpq707it1n9h_b Хятадын Үйлдвэр, мэдээллийн технологийн сайд Мяо Вэй саяхан болсон Хятадын Төрийн Зөвлөлийн хэвлэлийн бага хурлын үеэр:

- Хятад улсын 5G сүлжээний бүтээн байгуулалт тасралтгүй урагшилж, арилжааны эхлэл сайн байна. 2019 оны эцэс гэхэд улсын хэмжээнд 130 мянга гаруй 5G үндсэн станцууд байгуулан, дотоодын зах зээл дээр 5G гар утасны борлуулалт тоо 13.77 саяас давж, дотоодын 5G гар утасны чипүүдийг арилжааны зориулалтаар ашиглаж, олон салбарт 5G програмууд эерэг үр дүнд хүрсэн байна.  2020 онд ITU R16 стандартыг албан ёсоор байгуулсны дараа Хятад улс бие даасан сүлжээ байгуулах ажлыг хурдасгахад анхаарлаа хандуулах бөгөөд зөвхөн бие даасан сүлжээгээр дамжуулан 5G-ийн гүйцэтгэлийг бүрэн харуулах болно. Нэмж дурдахад салбарт хандуулсан 5G сүлжээний бүтцийг нарийн судлан, өөр өөр салбарын өвөрмөц хэрэгцээг хангах болно гэж хэлсэн байна.

Найруулагч: М.БАНДИ
Эх сурвалж: http://www.xinhuanet.com/

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих