БНХАУ хэд хэдэн хотын нийтийн тээврийн үйлчилгээг зогсоожээ

712-15798343805e2a5bf0121e9Коронавирустэй холбоотойгоор БНХАУ-ын эрх баригчид Сяньнин хотын нийтийн тээврийн үйлчилгээг түр хугацаагаар зогсоохоор болжээ. Түүнчлэн Чиби, Эжоу, Хуанган хотын нийтийн тээврийн үйлчилгээг зогсоогоод байгаа аж.

“1 дүгээр сарын 24-ний 10 цагаас эхлэн нийтийн тээврийн бүх үйлчилгээг түр хугацаагаар зогсоож байна” хэмээн хотын эрх баригчид “Wechat” сүлжээгээр дамжуулан мэдэгдсэн байна.
Ухань хотод үл мэдэгдэх төрлийн уушгины хатгалгаа дэгдсэн тухай Хятадын эрх баригчид 12 дугаар сарын сүүлчээр мэдэгдсэн байна. Удалгүй энэ өвчнийг үүсгэгч нь “2019-nCoV” шинэ төрлийн коронавирус болохыг шинжээчид урьдчилсан байдлаар олж тогтоосон юм.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.