Бяцхан охины эмчилгээнд цугларсан мөнгийг залилан зугтжээ

5e29039eeba67

Өнгөрсөн оны эхээр элэг нэгт ахан дүүсийн минь нэг болох 1 настай бяцхан охин Б.Амингэрэл нярай байхдаа хагалгаанд орж цөсөө авхуулсаны улмаас элэгний хатуурлын өвчин үүсч, яаралтай элэг шилжүүлэн суулгах шаардлагатай болж, Монголд мэс ажилбарыг хийж чадахгүйн улмаас Өмнөд Солонгосыг зорин эмчлүүлэх шаардлагатай болсон билээ. Түүний гэр бүл санхүүгийн боломж бололцоо дутмаг байсны учир өвчинтэйгөө тэмцэж буй бяцхан үрд нь сэтгэлийн хандиваа өргөхийг ард түмнээсээ гуйсан юм.

Гэтэл “Еbybay, Еbyzy” гэх фэйсбүүк хаяг ажиллуулдаг Монгол залуу гэр бүлийнхэн өмнөөс тэдэнд хандивын аянд нь туслан ажиллаж, өөрийн дансаараа хандивыг цуглуулж байсан ч мөнгийг өгөлгүйгээр ор сураггүй алга болжээ. Иймд охины аав Э.Батмөнх түүний энэхүү бусармаг, заваан үйлдлийг нь илчлэн өөрийн цахим хуудсаараа дэлгэжээ.

Тэрбээр “Сайн байцгаана уу? Миний Монголын ард түмэн минь та нарынхаа сайхан сэтгэл залбирлын хүчээр охин минь хагалгаагаа амжилттай давж өсөн торниж байгаад маш их баярлаж талархаж байгаагаа илэрхийлье. Хандивын үеэр save4Amingerel буюу fundraiser-оор цугласан 19000$ ард түмний минь хандивласан мөнгийг өгөөгүй блоклоод алга болсон<{ebybay , ebyzy}>гэх энэ залууг олж сайхан сэтгэлт ард түмнийхээ хандивыг авч охиныхоо цаашдын эмчилгээнд нь зориулмаар байна. Та бүхэн минь халуун сэтгэлээрээ тусалж дэмжээд өгөөрэй” гэх постыг нийтэлжээ.Энэ мэт хүний өмнөөс санаа зовон жүжиг тавьж, хүний зовлонгоор жаргал хийж, мөнгө цагаан, нүдний улааны үлгэрийг гаргаж яваа Монгол залуус байна гэдэг гутамшигтай. 

Эх сурвалж: Erennews.mn

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.