УИХ дахь МАН-ын бүлэг хоёр цагийн завсарлага авлаа

712-15798413548c528114-11f3-4b35-9721-8fa5195e78caУлсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.01.24) хуралдаан 50.7 хувийн ирцтэйгээр 11 цаг 00 минутад эхэлж, гурван асуудал хэлэлцэн, Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяагаас Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Монгол Улсын усны нөөц, ус ашиглалт болон уг салбарт баримталж буй бодлогын талаар” тавьсан асуулгын хариуг сонсохоор товлов.

Улсын Их Хурлын гишүүд хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан үг хэлсний дараа хуралдааныг даргалж буй Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан тодорхой асуудлуудаар тайлбар, мэдээлэл хийлээ. Л.Болд гишүүний хэлсэн үгтэй холбогдуулан “Улсын Их Хуралд танилцуулсан судалгаагаар 229 мянган ахмадын 758 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлийг тэглэх мэдээлэл бий” гэлээ. Засгийн газар энэ долоо хоногт шийдвэр гаргаж, ажлын хэсэг байгуулан ажиллуулж байгааг тэрбээр дуулгав. Тэтгэврийн зээлийг тэглэх асуудлаар 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө холбогдох арга хэмжээ авахаар Засгийн газар шийдвэрлэсэн. Харин тэтгэврийн зээлгүй 191 мянган ахмадад 1 сая төгрөгийн ваучер олгох ажлыг Засгийн газрын түвшинд зохицуулна, Улсын Их Хурал холбогдох хууль тогтоолоо гаргасан хэмээн Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан хэлсэн. Үргэлжлүүлэн тэрбээр бүх улс орны Засгийн газар иргэдийн эрүүл мэндийн асуудалд заналхийлж буй коронавирусын асуудалд онцгой анхаарал хандуулан ажиллаж байгааг Шадар сайдад хандан санууллаа. ДЭМБ-аас ч холбогдох зөвлөмжийг гаргасан. Иймд Монгол Улсын Засгийн газар уг асуудалд онцгой анхаарал хандуулж ажиллах, тодорхой шийдвэрүүд гаргах зайлшгүй шаардлага үүссэн болохыг хэлэв.
Дараа нь Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Цаг үеийн асуудалтай холбогдуулан бүлэг яаралтай хуралдах шаардлагатай байна” хэмээгээд өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаас хоёр цагийн завсарлага хүссэн юм. Улсын Их Хурлын дэд дарга уг хүсэлтийг хүлээн авсан. Ингээд чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2020 оны төсвийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хаалттай хуралдаанаар хэлэлцээд, үргэлжлүүлэн Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг хоёр цагийн завсарлага авлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв. 

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.