Сургууль, цэцэрлэгийг гуравдугаар сарын 02-ныг хүртэл хаана

8797

Улсын Онцгой комисс хуралдаанаар титэм вирустэй холбоотой авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээ болоод томуу болон томуу төст өвчний дэгдэлт их байгаа учраас сургууль цэцэрлэгийг түр хугацаагаар амраах эсэх асуудлыг хэлэлцлээ. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл коронавирусээс урьдчилан сэргийлэх үүднээс сургууль, цэцэрлэгийг хаах санал гаргажээ. Улсын онцгой комисс хуралдаж, энэ саналыг хэлэлцэн шийдвэрлэж, сургууль, цэцэрлэгийг өмчийн хэлбэр үл харгалзан 2020 оны 03 дугаар сарын 02-ныг хүртэл түр хаахаар боллоо.

У.МАНДАХ


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.