Малайзад коронавирусийн 3 тохиолдол бүртгэгджээ

44cd653e8176774883f0a9163be380403d999aa6БНХАУ-д дэгдсэн шинэ төрлийн коронавирусийн халдварын гурван тохиолдол илэрсэн тухай Малайз улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

БНХАУ-ын Ухань хотоос гаралтай 60 гаруй настай эмэгтэй хоёр ач охиныхоо хамт Сингапурын нислэгээр Малайзад газардсаны дараа шинэ төрлийн коронавирусийн шинж тэмдэг илэрсэн тул эмнэлэгт хэвтүүлжээ. Шинэ төрлийн коронавирус илэрсэн гурван хүний нэг нь ханиалгын шинжтэй, биеийн байдал нь тогтвортой байгаа бол хоёрынх нь биеийн байдал хүндэвтэр байгаа аж. Халдвар авсан өвчтөнүүдийг тусгаарлан нарийн шинжилгээнд хамруулж байна.

Малайзын Эрүүл мэндийн сайд Зулкефли Ахмадын хэлж буйгаар гэр бүлийнх нь хөгшин болох 66 настай эрэгтэй, ач хүүгийнхээ хамт Сингапурт үлдсэн бөгөөд мөн коронавирусийн халдвар авсан гэх шалтгаанаар эмнэлэгт хэвтсэн байна.

Eagle.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.