Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргав

1579251242_d190ce342edcd01e9cec5716e21953402c6645f0-1УИХ-ын гишүүний Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж дууслаа. Хурлаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцсэн юм. Дэд хорооны гишүүд Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагатай гэж үзжээ.

Дэд хорооны санал дүгнэлтийг УИХ-ын Хуульзүй болон Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэнэ. Улмаар эцсийн шийдвэрийг УИХ-ын чуулганы хуралдаанаар гаргах юм.


URL:

Сэтгэгдэл бичих