Монгол Улс авлигадаа “живж” байна

BRIBE: Businessman counts a money bundle and puts it on a table (hidden cam)Монгол Улс авлигын оноогоор ахин муу дүн авч байр ухарлаа. 2018 оны авлигын индескээр Монгол Улс 100 онооноос нийт 37 оноо авч 93 дугаар байранд орсон. Тэгвэл 2019 оны авлигын индескээр 35 оноо авчээ.

Дэлхийн улс орнуудын Авлигын индексийг “Transparense international” байгууллагаас жил бүр гаргадаг. Ингэхдээ 180 орны авлигыг 13 эх сурвалжаар тодорхойлдог юм. Авлигын индекс 0-100 оноотой ба 0 бол авлига их 100 бол авлига үгүй гэдэг.  Монгол Улсын хувьд дундаас доогуур оноо авсан байна. Монгол Улсын авлигын орчныг үнэлэхдээ Дэлхийн банк, Өрсөлдөх чадварын судалгааны төв, Дэлхийн эдийн засгийн форум тэргүүтэй есөн эх сурвалжийн мэдээлэлд үндэслэдэг.

Дэлхийн банкны зүгээс Монгол Улсыг төрийн салбарын ил тод байдал, хариуцлага болон авлига гэсэн гурван хүрээнд хэмждэг. Ингэхэд 100 онооноос 35 оноо авчээ. Шалтгааныг гүйцэтгэх засаглалын хариуцлагатай байдал, төрийн албан хаагчид гаргасан шийдвэртээ болон гүйцэтгэлдээ хариуцлага хүлээдэг эсэхээр нь үнэлдэг. Мөн төрийн бус байгууллага ба иргэний нийгэм төрийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг цаг хугацаанд нь авах боломжтой байдаг эсэх, төрийн үйл хэрэг хэсэг бүлэг хүмүүсийн далд ашиг сонирхолд автдаг уу гэдгийг ч хардаг байна.  Энэ үнэлгээгээр өнгөрсөн онд Монгол Улс 43 оноо авч байсан юм.

Бас нэг онцлох хэмжүүр нь ардчиллын индекс байна.  Энэ үзүүлэлтээр Монгол Улс мөн л ухарч 31 оноо авчээ.  Ардчиллын индексийг дүгнэхийн тулд нэгдүгээрт, либериал ардчилал, хоёрдугаарт, сонгуулийн ардчиллын нөхцөл байдлыг үнэлдэг байна. Ингэхэд Монгол Улс оролцооны үзүүлэлтээрээ маш муу гэж үнэлэгджээ. Өөрөөр хэлбэл, хуулийг олон нийттэй ярилцаж, санал авч гаргадаг эсэхээрээ ийн үнэлэгдсэн гэсэн үг юм. Мөн “Монголын сонгууль шударга болдог уу” гэдэг нь ч энэ үнэлгээг хойш нь татжээ.

Энэ мэт Монгол Улс авлигын индексийн бүх үзүүлэлтээр муу дүн авч байр ухарсан. Үүнээс харахад Монгол улс авлигадаа “живж” байна гэдгийг судалгааг танилцуулсан судлаачид хэлсэн юм.  Авлигаас ангид буюу индексээрээ тэргүүлсэн, эсвэл байр урагшилсан улсуудын тухайд улс төрийн намын санхүүжилтээ сайнаар шийдэж чадсан байдаг гэнэ. Манай улсын тухайд ч мөн адил Улс төрийн намын тухай хуульдаа өөрчлөлт оруулж, энэ асуудлаа шийдвэл авлигын индексээр жил бүр байр ухардаг дүр зураг өөрчлөгдөх боломжтойг мөн дурдлаа.

Image result for Монгол Улс авлига
Eagle.mn

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих